
“Хөгжмийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндэсний
сургалт”-ыг энэ сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа
билээ. Сургалтад ЕБС-д тав дахь жилдээ хөгжмийн боловсролын чиглэлээр
ажиллаж байгаа багш нар хамрагдаж буй. Нийслэлийн дүүргүүдээс гадна
Эрдэнэт, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг орон нутгийн багш нарыг сургалтад
оролцуулж байгаа юм.

“Хөгжмийн боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндэсний сургалт”-ыг энэ сарын 11-17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Сургалтад ЕБС-д тав дахь жилдээ хөгжмийн боловсролын чиглэлээр ажиллаж байгаа багш нар хамрагдаж буй. Нийслэлийн дүүргүүдээс гадна Эрдэнэт, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг орон нутгийн багш нарыг сургалтад оролцуулж байгаа юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрт хөгжмийн боловсролыг хүүхдийн хөгжлийн нэг чухал хэсэг болгон заасан. Өмнө нь “Дуу хөгжим” гэж нэрлэдэг байсан хөгжмийн боловсролын хичээлийг дайвар хичээл мэт үздэг хандлага өөрчлөгдөж Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 дүгээр ангид заавал ордог голлох хичээлийн нэг болгоод байна. Сургалтын сүүлчийн өдрүүдэд танхимын сургалт дадлага хийнэ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр сургагч багшаар ажиллаж буй “Хурд” хамтлагийн гитарчин Л.Отгонбаярын заах аргатай танилцах, Баянгол дүүргийн хөгжмийн боловсролын түшиц сургууль болох “Монгени”-ийн “Үндэсний хөгжмийн дугуйлан”-гийн сурагчидтай танилцах аж.
24tsag.mn