
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг угтан мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлаад байна. ЭМЯ-ны байранд 11.00 цагт болох уг хурлаар энэ сарын 18-ны тэмдэглэлт өдөр зохион байгуулагдах арга хэмжээний талаар танилцуулах юм.
Монголчуудын дундаж наслалтыг авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 7-8 насаар богино насалж байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд архи, тамхи нэн түрүүнд ордог байна.