Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин
С.Амармандах, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар "Андгай"
хэмээх тоглолтоо энэ сарын 18-нд UB Palace-ын концертын их танхимд
тоглохоор болсон.
Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандах, Номин талст хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар "Андгай" хэмээх тоглолтоо энэ сарын 18-нд UB Palace-ын концертын их танхимд тоглохоор болсон.Энэхүү тоглолтын эхлэл болгож, өнөөдөр "ILOFT FUNCTION HOUSE"-т "Мөнх хөх тэнгэр" шинэ цомгийн баяраа тэмдэглэх юм. Тус цомогт МУАЖ, Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, МУУГЗ, Төрийн соёрхолт Б.Шарав, МУСГЗ Л.Балхжав, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУСГЗ, Ш.Гүрбазар нарын монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдгүүд хамтран ажилласан бөгөөд цомгийн нээлтийн баярыг "SBN", "UBS" телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм. Мөн шинэ цомгийн уран бүтээлээ эгшиглүүлэх аж.
Д.Ундрах /24tsag.mn/




















































