анааш усний ухэр 2 архидаж байгаад анааш чи ингэж ууж чадх юмуу гээд л ууж гарчээ усний үхэр маргааш чамайг яаж боолжихийг харнаа гэжээ. урт хүзүүтэй тул хэцүү л байх
---Харнаа
анааш усний ухэр 2 архидаж байгаад анааш чи ингэж ууж чадх юмуу гээд л
ууж гарчээ усний үхэр маргааш чамайг яаж боолжихийг харнаа гэжээ. урт
хүзүүтэй тул хэцүү л байх
---Мэлхий
Нэг мэлхий намган дунд явж байтал нэг үнээ өвс идэж яваад мэлхийг
андууран амандаа хийн хэсэг зажилснаа мэдээд буцаагаад нулимчихжээ.
мэлхий босож ирээд ёоё элий балай блтол шимдэг байна шд гэжээ
---Том нууц
Нэг залуу согтуудаа буханд Виагра өгөөд дараад нь болсон явдлыг найз
нартаа ярихаар шийджээ. Тэгээд буханд виагра өгөхдөө ойролцоо нэг ч үнээ
байхгүй, ер нь нэг ч амьд амьтан байхгүйг тооцсонгүй. Найз нартаа
дамшигласнаа ярихаар төлөвлөсөн ч одоо энэ нь түүний хамгийн гол нууц
гэнэ шүү.
---Зараа
ойд нэг зараа модны хожуул дээр суугаад дасгал хийж байна. Зараа
хүчтэй, зараа хүчтэй гээд л 2 гараа зөрүүлээд байж гэнэ. Тэгсэн баавгай
хүрч ирээд хөшиглөөд унагаачихаж. Зараа өнхөрч өнхөрч босч ирээд гэхдээ
хөнгөхөн гэж
---Яагаад эрийгээ иддэг вэ?
Яагаад эмэгчин аалз секс хийснийхээ дараа эрийгээ иддэг вэ?
-Тэднийг хурхирж эхлэхээс нь өмнө болиулхын тулд
---Бөөс
Нэгэн хүү аав ээжтэйгээ Микроскопоор бөөснүүд харж байтал Нэг бөөс
гэмтсэн бөөс үүрээд явж байхыг олж хараад Хоо бөөстсөн бөөс гэв
---60-н хөлтөө гэж
Ойн амьтад нэг сайхан нартай өдөр архидаж гэнэ. Тэгээд архи нь дуусаад
60-хөлтийг архинд явуулж гэнэ. Нэлээн удаж бүгд гайхаад араас нь
баавгайг гаргажээ. Баавгай гартал 60-хөлт үүдэндээ сууж байж гэнэ.
Баавгай гайхаад чи яасан бэ гэтэл 60-хөлт би дөнгөж 30 дахь үдээсээ үдэж
байна гэсэн гэдэг...........................ахиад цаана ни 30 хөл
..............
---Цэрэг татлага
Туулай чоно 2-т цэргийн зарлан ирж, 2-лаа нэг ангид xувиарлагдана шүү
гэж ярилцжээ. Цэрэг татлагийн комисоор эxлээд туулай орвол, нэг офицер
сейфнээсээ тоосго гаргаж ирээд:
- Энэ юу вэ? туулай:
- Тоосго
- Зөв барилгын ангид гэжээ.
Туулай өрөөнөөс гараад чонын xажуугаар өнгөрөxдөө:
- Сейф дотор тоосго байгаа шүү гэж шивнэв. Чоно өрөөнд оронгуутаа:
- Сейфэнд тоосго бий гэвэл. Офицер:
- Зүйтэй, чамайг тагнуулийн ангид xувиарлалаа.
---Нохой
- Наад нохойгоо хэдээр зарах уу?
- 10.000 төгрөг
- Тэгвэл 5.000 төгрөгөөр авъя
- Үгүй, Би тал нохой зардаггүй.
---Зараа
зараа үсчинд ороод ингэж хэлжээ
- Духан дээр ганцхан үс үлдээгээд бусдийг нь хусчих
Үсчин асуусан нь:
- Тэгдэг нь яаж байгаа юм.
зараа:
- Намайг хирстэй андуураг
---Зарлал
Доголон нохойгоо алдсан тул олж өгч туслана уу.
Жич: Шээхдээ шургаж унадаг.
---Мөргөлдсөн нь
Туулай ой дундуур гүйж яваад өмxий xүрэнтэй мөргөлдөөд хоёул уxаан
мэдрэлээ алдаж гэнэ. Туулай босч ирээд өмxий xүрэнгээс асууж гэнэ.
- Би ямар амьтан бэ? Чи миний гаднаx төрxийг тайлбарлаадаx гэж. Өмxий xүрэн:
- Чи цагаан царайтай, том шүдтэй, урт чихтэй, жижигxэн амьтан байна, гэсэнд туулай:
- Тэгвэл би туулай юм байна гэв. Тэгтэл өмxий xүрэн туулайнаас асууж гэнэ:
- Би тэгвэл ямар амьтан бэ? гэxэд
- Чи дундуураа зураастай, өмxий амьтан байна гэвэл өмxий xүрэн удаан бодсоны эцэст:
- Би тэгвэл бөгс юм байна гэж гэнэ.
---Чебурашка
Гена матар, Чебурашка 2 уулзаж байна гэнэ. Чеберушка:
- Гена чи надад ахиад утас аваад өгөөч гэхэд Гена:
- Би өчигдөрхөн авч өгсөн биз дээ.
- Тийм нь ч тийм л дээ, гэхдээ би ярьж байгаад чих рүүгээ унагаагаад алдчихлаа...
---Шоргоолж
Хоёр шоргоолж нэг заан идэж байна. 10 жил өнгөрөв.
- Амт нь яг л хэвээрэй шүү.
- Заан маань ч яг хэвээрэй.
---Tуулай
Нэг туулай хил даван зугтаж байна гэнэ.
- Хэнээс зугтаж байгаа юм бэ? гэхэд
- Цаана чинь "дэвхрэг устгах кампанит ажил болж байна" гэжээ.
- Чи дэвхрэг биш туулай юм байгаа биз дээ? гэхэд
- Цаадуулыгаа ялгана гэж бодож байна уу, дэвхэрдэг болгоныг устгана шүү дээ" гэжээ.
---Хар шар гутал
Чебрушка, Гена матраас асуусан нь:
- Яагаад чиний гутал нэг нь шар, нөгөө нь хар өнгөтэй байдаг юм бэ.
- Би өөрөө ч мэдэхгүй байна. Гэртээ буцаад очсон очсон чинь бас л хар, шар хоёр гутал байсан.
---Замын цагдаа
Ойд нэг туулай их л гунигтай явахыг үнэг хараад :
- Яасан? Хэн чамайг гомдоов?
- Замын цагдаа жолооны үнэмлэх хурааж аваад өгдөггүй. Үнэг чи зальтай юм чинь ороод аваад ирж чадахгүй юм уу?
Үнэг цагдаагийн хэлтэст ороод 10 минутын дараа гарч ирснээ :
- Юмыг аргалж болдогсондоо. Зангүй шүү. Уучлаарай найз нь чадахгүй юм
байна гээд яваад өгчээ. Туулай цааш явж байгаад чонотой тааралдаад мөн л
туслахыг гуйсанд чоно цагдаа нартай уулзаад 15 минутын дараа бас л
бүтсэнгүй гээд гарч ирнэ. Туулай цааш уйлаад явж байтал ухна тааралдаад :
- Миний найз яагаад гуниглаав? Туулай юу болсноо ярьсанд ухна :
- Найз нь ороод аваад ирье.
- Чи чадахгүй ээ. Үнэг ороод бараагүй, чоно ороод чадаагүй гэж хэлсэн ч
ухна тоолгүй цагдаагийн хэлтэс рүү орсноо минут ч хүрээгүй байхад гарч
ирээд :
- Май найз аа. Битгий уйл. Үнэмлэхээ ав гэхэд нь туулай ихэд гайхан яаж чадсаныг асуусанд ухна :
- Яваад ортол бүгд манайхан байдаг байгаа…
---Бокс
Өнхрүүш зараа 2 бокс тоглохоор болов.
Өнхрүүш: - Толгой руу цохихгүй шүү.
Зараа: - Тэгвэл элэг рүү цохихгүй шүү.
---Ялаа уурлав
Ялаа: - Энэ муусайн заанууд юу юм! Ханаар ч гүйж чадахгүй байж!
---Тэмээн хяруул
Тэмээн хяруулийг "ачаа ач" гэхэд:
- Би шувуу гэжээ.
Тэгвэл "нис" гэхэд:
- Би тэмээ гэжээ.
---Зараа ах
Ойн цоорхойд туулай явж байгаад Өнхрүүштэй таарч гэнээ.
- Хөөх ямар хөөрхөн юм бэ? Өнхрүүшийг ийм хөөрхөн гэж санасангүй гээд л өхөөрдөж гарав. Гэтэл хажуунаас нь чоно:
- Чшш тэнэгээ Зараа ах шоронгоос гарчихаад явж байхад гэжээ.
---Азарган тахиа
Тосгоны эр залуухан азарган тахиа худалдаж авч ирж гэнэ. Тахианы
байрандаа оруулж ирж орхиод гарч. Мань тахиа байраа тойруулаад харж
байтал хөгшин азарган тахиа дөхөж очоод :
- Чи залуухан, хүч
чадалтай, намайг хаанаа ч хүргэхгүй байх л даа. Гэхдээ би бас үүргээ
гүйцэтгэхгүй бол эзэн намайг хөөх байх. Хоёулаа уралдаад чи намайг
гүйцэхгүй бол би хэсэг тахиаг гишгиж байх болно шүү. Гүйцвэл би чамд
саад болохгүй гэж. Залуу тахиа бодож байна гэнэ “Энэ мууг гүйцэх юу
байхав дээ”
- За тэгье гэсэнд хөгшин тахиа гараад л зугатаж гэнэ.
Залуу тахиа хойноос нь хөөгөөд тахианы байраа 3 тойруулаад гүйцдэгийн
даваан дээр буу тасхийгээд залуу азарган тахиа нам унаж. Харин эзэн нь
гартаа буу барьчихсан :
- Сонин юм даа. Гурван эр тахиа худалдан автал бүгд гомо шүү гэж зогсоно гэнэ.
---Cyy
2 нохой танилцаж сууна. 1 нь:
- Ер нь чамайг хэн гэдэг юм бэ? Нөгөө нь:
- Би уул нь тийм ч итгэлтэй биш байна. Гэхдээ миний бодлоор "Суу" гэдэг.
---Туулай
Араатны xаан арслан ойд бие зассан амьтныг цаазлаx xууль баталжээ.
Гэтэл туулай бааж байтал арслан явж байж гэнэ. Тэгэxээр нь туулай баасаа
дараад авчээ. Арслан ирээд:
- Туулай чи юу дараад байгаа юм вэ ?
- Эрвээxэй.
- Алив үзье, гэxээр нь туулай гараа авснаа:
- Саяxан энд байсан чинь баачиxаад явчиxаж гээд амь аврагдажээ.
---Мах
Нэг нохой зөндөө мах иднэ. Найзууд нь ирэв.
- Чи ийм их мах хаанаас олоо вэ?
- Үүнийг муурнаас булаасан юм.
- Аа бусад нь?
- Бусад нь муурны мах
---Нохой
Бульдог, тагтан дээр байгаа пудельд хэлнэ.
- Хөөе чи гараад ир, хоёулаа жаахан зугаалъя.
- Намайг түгжээд явчихсаан. Гарч чадахгүй.
- Наанаасаа үсэрчих л дээ.
- Миний хамрыг өөрийнх шигээ болгох нь уу?
---Амьтад
Аав баавгай, хүү баавгайнуудтайгаа ангаас ирэв. Хооллохоор сууцгаав. Тэгтэл нэг хүү баавгай:
- Миний хоолыг хэн идчихэв ээ?
Чимээгүй.
- Миний хоолыг хэн идчихэв ээ?
Бас л чимээгүй.
- Миний хоолыг хэн идчихэв ээ?
Тэгтэл ээж баавгай нь хашгирна.
- Чи дуугай байгаад өгөөч, би чамд аягалаагүй байна.
---Баавгай баригч
Зоопаркаас маш ховор баавгай алга болчихож гэнэ. Бүх хүмүүсээ дайчлаад
хайж байгаад олсонд нэгэн өндөр модонд авираад гарчихаад буудаггүй гэнэ.
Тэгэхээр нь баавгай барьж циркэд өгдөг туршлагатай анчинг урьж
авчирчээ. Тэр нь буу, олс бариад нохой дагуулаад ирж гэнэ. Тэгээд нэгэн
залууд нохой, олс, буугаа өгөөд :
- Би модонд авираад модыг
ганхуулна. Баавгайг унангуут нохойгоо тавиарай. Тэр давхиж очоод
төмсгийг нь зууна. Баавгайг хөдөлж чадахгүй байхад нь олсоороо хурдхан
шиг хүлээд аваарай. Ойлгов уу?
- Ойлголоо. Гэхдээ буу ямар хэрэгтэй юм бэ?
- Хэрвээ баавгайнаас өмнө би түрүүлээд уначихвал нохойг буудаарай...
---Зоригтой уулчин
Нэгэн уулчин эр ууланд авирч байтал харанхуй
болж хүйтэн салхи салхилж эхэлжээ. Мань эр хоргодох газар эрж байгаад
нэгэн агуй олж тэр дотор ороод тухлаад унтахаар хэвттэл харанхуйд хоёр
шар нүд харагдаж. Мань уулчин ч зоригтой эр байж - Зайлаач гээд л
хашгирсанд нөгөө хоёр нүд алга болж гэнэ. Шөнө сэртэл дахиад л хоёр шар
нүд харагдангуут бас л :
- Зайлаач гээд л хашгирч. Нүд ч алга болж
гэнэ. Энэ байдал шөнө нилээд хэд давтагдажээ. Өглөө босоод агуйнаас гарч
суниагаад зогсч байтал нэгэн жижигхэн луу гомдолтойгоор : - Зайлаач
... Зайлаач гэнэ шүү. Би энд амьдардаг бол яах гээв гээд л холхиж байна
гэнэ.
---BUDDA
Нэг лам ойд арслантай дайралдав...
Лам:
- Бурхан минь энэ арсланг БУДДА-д итгэдэг болгоод өгөөч...
Хэсэг хугацааны дараа арслан:
- Бурхан минь, миний идэх хоолны хойдохыг уншиж өгөөч...
---Гахай ч гэсэн дуртай
Тосгоны хоёр эр ярилцана.
- Манай мэгж ороо нь ороод байна. Чи эр гахайгаа аваад ир. Эвцэлдүүлье.
- Манай бодон хүсэхгүй бол яах юм?
- Чи сүүлийг нь хар. Эргэсэн байвал бас л ороо нь орчихсон гэсэн үг гэж.
Эр гахайтай эр маргааш өглөө нь босоод гараад хартал бодонгийн сүүл нь
эргэсэн харагдаж. Мань эр 3 дугуйтынхаа шаахайнд гахайгаа суулгаад каск
зүүлгээд хөршийнх рүүгээ давхиад хүрч... Маргааш нь босоод хартал
гахайных нь сүүл дахиад л эргэсэн байна гэнэ. Бас л урд өдрийнх шиг
хөршийндөө гахайгаа аваад очжээ. Дараа өдөр нь босохоос залхуураад
эхнэртээ :
- Чи гахайныхаа сүүлийг хараад ир дээ гэж. Эхнэр нь гараад орж ирснээ :
- Сүүл нь харагдахгүй байна. Харин шаахайнд суугаад каск зүүчихсэн байна гэж гэнэ.
---Шалтаг
Нэгэн өдөр баавгай согтуу явж байтал хажуугаар нь нэг туулай өнгөрчээ. Баавгай түүнийг дуудаад:
- Хөөе туулай чи яагаад малгай өмсдөггүй юм бэ? гэж асууж. Туулай:
- Баавгай ахаа би ийм том чихтэй юм чинь яаж малгай өмсөх юм бэ ? гэсэн
чинь баавгай үг дуугүй зодчихож гэнэ. Тэгсэн туулай арслан дээр очоод:
- Баавгай ах намайг зүв зүгээр явж байсан чинь малгай өмссөнгүй гээд зодчихлоо гэвэл арслан баавгайг дуудаад:
- Чи яагаад туулайг зодож байгаа юм бэ ? гэж асуувал баавгай:
- Туулай ерөөсөө малгай өмсдөггүй. Тэгээд би малгай өмс гээд зодсон юм гэтэл арслан:
- Зодоход чинь хүндэтгэх шалтгаан хэрэгтэй, чи ядаж туулайг алиманд
явуулаад ногоон алим авч ирвэл улааныг авч ирэхгүй яасан юм, улааныг авч
ирвэл ногооныг авч ирэхгүй яасан юм гэж шалтаглах хэрэгтэй. Дахиж
битгий тэгээрэй гэж сануулжээ. Дараа нь баавгай бас согтуу явж байгаад
туулайтай дайралдаад:
- Надад алим аваад ир гэжээ. Тэгсэн туулай:
- Ногоон алим авч ирэх үү, улаан алим авч ирэх үү ? гэж асуусанд баавгай бантангуутаа:
- Үгүй ээ чи ер нь яахаараа малгай өмсдөггүй юм бэ? гээд дахин зоджээ.
---Нохойн гөлөгтэй онигоо 2 ширхэг
Нэг хүүхдийн нүүрийг гөлөг ирээд долоотол хүүхэд айж уйлав. Ээж нь:
- Миний хүүг зуучихав уу ? гэхэд
- Үгүй ээ. Намайг амсаад байна.
---Охин нь уйлаад ороод ирлээ. Ээж нь:
- Яасан ?
- Нохой маань нас барсан.
- За за миний охин битгий уйл. Хоёулаа түүнийг ёслол төгөлдрөөр
сүүлчийн замд нь үдье. Нэг бялуу авч, бас кола ундаа авч, найзуудыг чинь
дуудаад хамтдаа байлцаж, хашаандаа нүх ухаад оршуулъя. Гэтэл нохой нь
ороод ирэв. Харин охин нь:
- Ээжээ, би энийг одоохон багалзуурдаад алчих уу ? гэжээ.
---Бүргэд
Бүргэд хадан хавцал дундуур нисэж явжээ. Гэнэт эгц урдаас нь сөнөөгч
онгоц тулаад ирэхэд бүргэд самбаачлан хажуулдан нисээд зөрөн өнгөрөөгөөд
гүн амьсгаа аван:
- Ёооё ёстой амьтан болдог байна ш дээ гэжээ.
---Нохой ба Муур
Нохой : Тэр намайг хооллож, надад анхаарал тавьж, толгой хоргодох байр
өгдөг. Тэр лав бурхан байх аа гэж боддог бол Муур : Тэр намайг хооллож,
надад анхаарал тавьж, толгой хоргодох байр өгдөг. Тэгэхээр би бурхан юм
болов уу гэж боддог.