Тэгээд нэг хашаа руу шээх гэтэл нэг цагдаа ирэв:
-Амрыг эрье, та юу хийж байна?
-Би шээх газар олдоггүй…
-Би танд нэг газар олж
...өгье өө.
Цагдаа түүнийг дагуулан явсаар нэг байшингийн дэргэд авчраад, “-Энд шээж болно” гэж. Америк жуулчин шээчихээд талархлаа илэрхийлэв:
-Танд их баярлалаа, энэ байшин нийтийн жорлон уу?
-Америкийн элчин.
---Америк жуулчин Москвад анх удаа ирж, шээх газар хайгаад олсонгүй.
Тэгээд нэг хашаа руу шээх гэтэл нэг цагдаа ирэв:
-Амрыг эрье, та юу хийж байна?
-Би шээх газар олдоггүй…
-Би танд нэг газар олж
...өгье өө.
Цагдаа түүнийг дагуулан явсаар нэг байшингийн дэргэд авчраад, “-Энд
шээж болно” гэж. Америк жуулчин шээчихээд талархлаа илэрхийлэв:
-Танд их баярлалаа, энэ байшин нийтийн жорлон уу?
-Америкийн элчин.
---Багш Тулгааг дуудаж, самбарт гаргав. -Тулгаа, өдрийн дэглэмээ ярьж өг! -Би өглөө босоод, ухныг арчаад, ундаа уугаад, хичээлдээ явдаг. Хичээлээ тарж ирээд, ухныг бушуухан арчаад, ундаа уугаад, тоглодог. Дараа нь дахиж ухныг арчаад, хичээлээ хийдэг. Орой хоолоо идээд, ухныг арчаад унтдаг. -Пөөх, танайх ухнатай юм уу? -Үгүй хаалга арчдаг юм аа. Аав Их хурлын гишүүн болсноос хойш хүүхдүүд хаалган дээр ухна зурчихдаг болсон.
---Эдийн засагч Дашзэвэг гуай дээр нэг эр ирээд “Хямралын хэцүү үед хэрхэн жижиг дунд үйлдвэртэй болох вэ?” гэж асуув. Дашзэвэг, “Тэр их амархан. Том үйлдвэр худалдаж аваад, төрийн өмчийн хороонд өгчих. Удахгүй жижиг болно гайгүй” гэжээ.
---Элбэгээ
дарга хөдөө давхиж яваад машин нь онхолдов. Мал хариулж явсан малчин
өвгөн дайралдаад оршуулчихаж гэнэ. Хотоос хайсан хүмүүс давхиж иртэл
машин онходсон, хүмүүс нь алга. Ойрхон малчин өвөө явж байна гэнэ.
- Өвгөн гуай, осолд орсон хүмүүсийг хараагүй биз?
- Харахаар барах уу даа. Ах нь бүгдийг нь оршуулсан.
- Бүгд нас барчихсан байсан хэрэг үү?
- Элбэгээ дарга ч би амьд байна, би амьд байна гээд байсан. Би ч яахав
Элбэгээ дарга болсон хойно худлаа бүлтэрч байна гэж бодоод итгээгүй л
дээ.
---Ааваа, Улсын Их Хурал гэж юу юм бэ?
- Ямар ч тэнэг юм хийсэн хуулиар хамгаалагддаг дархан цаазат газар.
УИХ-ын шинэ гишvvн ажлаа тараад гэртээ ирэв. Эхнэр нь:
- Хоол идэх vv?
- Ширээний ард бушуухан суугаад гараа єргєв.
- Эхлээд цай уух уу? Гараа єргєв.
- Пиво байна, уух уу? Алга ташив.
---Баавгай,
vнэг, илжиг гурав гvvр барих болжээ. Гэтэл мод огтлох зєвшєєрєл"
олддоггvй. Байгаль орчны яамнаас гоожин авчрахгvй бол зєвшєєрєхгvй гэж
ойн цагдаа хэлжээ. Тэр гурав ярилцаж байгаад баавгайг хот руу Байгаль
орчны яам руу явуулав. Удалгvй баавгай ганзага хоосон ирлээ:
- Бvх модыг зєвхєн Хятадад гаргана, олсон мєнгєєрєє мянганы зам барина гээд сайд нь халгаадаггvй.
Мань гурав ярилцаж байгаад vнэгийг зальтай учраас гоожингийн зєвшєєрєл
аргалаад аваад ир хэмээн явуулжээ. Гэвч удалгvй vнэг ч хоосон ирэв:
- Хахуулиар бол олдож байна. Би бvгдийг нь аргалсан, гар хvндрvvлбэл
дуртай бvтээнэ гэцгээж байна. Даанч надад хvндрvvлэх юм олдсонгvй:
- Одоо би л явахаас хэмээн илжигийг хэлэхэд нєгєє хоёр нь шоолж :
- Бидний бvтээгээгvйг чи ийм тэнэг амьтан яаж барах вэ! гэцгээв. Гэвч
илжиг азаа vзэхээр хот руу Байгаль орчны яамнаас бичиг авчрахаар явлаа.
Удалгvй илжиг сайдын жипээр хvргvvлж буцаж ирлээ гэнэ. Гоожин олов уу?
- Ололгvй яахав. Сонгуулийн дараа тэнд чинь сайдаасаа авахуулаад дан
манай хамаатнууд ажилд орчихсон байна. Арын хаалгаар зовох юмгvй
зєвшєєрєл салгалаа гэжээ.
---Аав аа, капитализмыг алгасах социалист хєгжил гэж юу хэлээд байгаа юм бэ? - Тэгэж хєгжиж болох нь уу, vгvй юу гэж оросууд манайхан дээр туршиж vзсэн юм. Бvтэлтэй юм болоогvй л дээ.
---Нэгэн
улс тєрчийн оршуулга болж, хvмvvс ээлж дараалан vг хэлж, талийгаач бол
хєдєлмєрч, даруу тєлєв, нинжин сэтгэлтэй, нєхєрсєг эвсэг ... хvн байсан,
бидний сэтгэл зvрхэнд vvрд ... Талийгаачийн аав сонсож сонсож,
тэссэнгvй:
-Одоо болно. Бид энд шал єєр хvнийг оршуулж байгаа юм шиг санагдчихлаа гэлээ.
---Их хурлын гишvvд сууж явсан галт тэрэг хээр осолджээ. Хууль хяналтынхныг ирэхэд нутгийнхан бvгдийг нь оршуулчихсан байж. -Бvгдээрээ нас барчихсан юм уу? -Зарим нь би амьд байна гээд л байсан л даа, гэхдээ тэд нар хэзээ vнэн ярьж байлаа даа.
---Кофи Аннан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудад санал асуулга явуулжээ. “Дэлхийн бусад орнууд хангалттай хоол хүнстэй байхын тулд юу хийвэл зохистой вэ, үзэл бодлоо шударгаар илэрхийлнэ үү” гэж хүсжээ. Санал асуулга амжилтгүй болж гэнэ. Англи улс “хоол хүнс” гэдгийг ойлгосонгүй гэнэ. Орос Франц хоёр “шударгаар” гэдгийг ойлгосонгүй. Хятад улс “үзэл бодол” гэдгийг ойлгосонгүй. Харин Америк “дэлхийн бусад орон” гэдгийг ойлгосонгүй гэнэ.
---Олон улсын хөлөг онгоц далайд живжээ. Хөлгийн ахмад зорчигчдыг хэрэгцээгүй эд зүйлсээ далайд хаяхыг тушаав. Япон хүн електрон бараагаа ус руу шидлэв. “Иймэрхүү зүйл Японд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ. НҮБ-ын ажилтан зузаан зузаан тайлангуудаа ус руу шидэв. “Иймэрхүү юм НҮБ-д зөндөө бий” гэжээ. Харин Афганистан хүн НҮБ-ын ажилтныг ус руу шидэв гэнэ. “Иймэрхүү хүн Афганд хэчнээн л бол хэчнээн бий” гэжээ.
---Иракт цөмийн үй олноор хөнөөх зэвсэг байхгүй гэдэг нь батлагдлаа гэсэн илтгэлийг Буш сонсоод “за за ойлголоо, тэгвэл Саддамыг нүх рүү нь буцаагаад хийчих” гэжээ.
---АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Иранаас цөмийн хөтөлбөрөө устгахыг шаарджээ. “Та нар хурдхан устгахгүй бол Буш Ерөнхийлөгч ажлын өрөөнийхөө газрын зургаас Ираныг олоод харчихна шүү” гэжээ.
---Хойт Солонгосын Ким дарга Ираны Ерөнхийлөгч Хатами руу утас цохив. “Буш аман дээрээ үй олноор хөнөөх зэвсэг яриад, ачир дээрээ манай системийг өөрчлөхийг зориод байна” гэхэд Хатами “Зүгээр зүгээр бидэнд одоогоор үй олноор нь хөнөөх зэвсэг байхгүй. Тэгээд ч системийг өөрчлөх нь нэгдүгээрт, зэвсгийн асуудал хоёрдугаарт шүү дээ” гэжээ.
---Америк довтлох вий гээд Хатами Ерөнхийлөгч цөмийн зэвсэг, террорист хоёроо нуухыг зарлиг болгожээ.
- За яав гэхэд
- Бушийн хамгийн дургүй газар нуулаа. Цөмийн зэвсгээ хичээлийн танхимд, террористыг номын санд нуулаа гэжээ.
---Н.Энхбаярын шүүх хурал
Ерөнхийлөгч Н.Энхбаяр машинтайгаа хурд хэтрүүлэн яваад нэг доор 2 хүн
мөргөчихжээ. Удалгүй шүүх хурал боллоо. Ерөнхийлөгч Дээд Шүүгчээс
тодруулга авч байна.
Шүүгч: За тэр эхэлж мөргүүлээд таны машины урд
талын цонхыг цөмлөөд ороод ирсэн нөхөрт бусдын эд хөрөнгийг
санаатайгаар сүйтгэж, мөн машин хулгайлах гэж оролдсон хэргээр 3 жил ...
Аа тэр мөргүүлээд 10-аад метр газар үсэрч бутан дунд унасан тээгэлж
амьд гарсан нөхрийг, ... ммм, ... хэргийн газраас зугтах гэсэн оролдлого
хийсэн хэмээн 1 жил хэмээжээ.
---Дэлхийн 3-р дайн
Дэлхийн 3-р дайн эхэлж, Монгол улс энэ дайнд оролцжээ.
Энэ дайнд оролцож байгаа улсуудын цэргүүд ингэж ярьж байна гэнэ.
Монгол цэргүүд үргэлж хоёр хоёроороо байлдаж байх юм. Монгол цэргүүд
дайны талбараас зугтаадаг учир тэднийг хооронд холбодог байх гэсэн яриа
гарчээ.
ҮНЭН ХЭРЭГ ДЭЭРЭЭ МОНГОЛ ЦЭРГҮҮД ДУНДАА НЭГ БУУТАЙ БАЙЖЭЭ.
---Үүрэн телефон
Ерөнхийлөгч гар утсаараа залгав.
-Уучлаарай”, шугам чөлөөгүй байна, та түр хүлээгээд дахин залгана уу?
-Би Ерөнхийлөгч Энхбаяр байна. -Уучлаарай, одоохон залгаадахъя….
---Сонгуулийн үр дүн
Хүн амын ихэнх нь солонгос савангийн дуурь үздэг оронд сонгуулийн үр дүн муу гарсанд гайхах зүйлгүй.
---Чукча гэж
Чукчаг шүүх шүүх хурал болж байв.
- Чукча чи яагаад Иваныг алж байгаан бэ ?
- Иван манай эхнэрт буруу юм зааж өгсөн юм.
- Ямар буруу юм бэ?
- Тамхыг л татдаг болохоос хэзээ боов татдаг байсан бэ ?
Манай эхнэрт боов татахыг зааж өгсөн юм.
---Магтаал
Хэрвээ дарга чинь чамтай хоёлуулхнаа байхдаа магтвал чамаар ажил
хийлгэх гэж байгаа юм. Харин олны өмнө магтаад эхэлвэл чамайг тэднээр
хөөлгөх гэж байгаа гэж ойлго.
---Илбийн үзүүлбэр
УИX-н гишүүн Гүндалай,УИX-н дапга Нямдорж xоёр гадаадруу цугтаа
томилолтоор явж гэнээ.Тэгээд xурлийн дараагаар цайллага болж гэнэ.Тэр
газарийнx нь бүx л юм алтаар xийсэн байна гэнэ шүү .Нямдорж дарга ч
тэсэлгүй нэг xалбага сэрээ xоёрийг нь аваад кармаандаа xийчиxэж.Гэтэл
Гүндалай гишүүн тэрийг нь xарчиxаад би зочид төлөөлөгч та бүxэнд нэг
илбэ үзүүлье гээд xалбага сэрээ xоёр барин за энэ би кармаандаа
xийлээ...xарж байгаарай xаанаас гарч ирэx нв вэ.Алив Нямдопж даргаа та
кармаандаа үздээ гэтэл нь яалт ч үгүй болсон Нямдопж дарга гаргаж
өгчээ.Тэгсэнээ би эргүүлээд xийлээ гээд буцааж xийгээд одоо энд байгаа
гээд Гүндалай гишүүний кармаанаас гаргаад иржээ.Гэтэл тэнд байсан xүмүүс
үгүй ээ энэ Монголчууд тэр иx ажилийн xажуугаар илбэ сураад байж байдаг
ёстой амжуулаx юмаа гэж гэнэ.....
---Чамаар яаxнав
Жанжин Сүxбаатар Ленинтэй уулзаxаар аугаа иx орос оронд
айлчилжээ.Тэгээд Ленин багшийн өрөөнд нв яваад ортол иx удирдагч
Сүxбаатарлуу гар сунган за Сам байна уу / сайн байна уу / гэтэл жанжин
маани xарин xалзан байж самаар яаxнав гээд xээв нэг гар барисан гэнэ.
---Гэндсэн нь..
15 толгойтой атгаалжин хар мангас нэг тосгон руу дайрч дарамталж гэнэ.
Тэгээд өдөр бүр нэг хүүхэн хүнсэнд нь хүргэж өгч байхгүй бол тосгоныг
«гомбоо, будаа» болгоно гэж сүрдүүлэв. Хөөрхий тосгоныхон сэтгэлээр ихэд
унасан боловч яалт ч үгүй өдөртөө нэг хүүхэн авчирч өгөхөөр боллоо.
Эхний өдөр ирсэн хүүхэн мангасаа янз бүрээр гуйсан боловч мангас
тоосонгүй «хөөп» гээд ганц үмхээд бүхлээр нь залгичихлаа. Дараагийн өдөр
ирсэн хүүхэн мангасыг элдэв аргаар панаалдсан боловч цаадах нь найраа
авсангүй бас л «хөөп» гээд ганцхан үмхээд хөөрхий хүүхнийг бүхлээр нь
залгиж орхилоо. Гурав дахь өдөр нь тосгоныхоон үд дунд хүртэл хүүхэн
авчирч өгсөнгүйд мангас өлсөөд ихэд уурлажээ. Уурандаа тосгоныг гомбоо,
будаа хоёр болгох гэж байтал гэнэт тэр холоос нэг хүүхэн ирж яваа
харагдав. Харваас нүүрээ хар гивлүүрээр халхалчихсан явдал нь цаанаа л
номхон, өмнөх бүсгүйчүүдээс өөр байна гэнэ. Мангас хүүхэнд хар гүйхээрээ
хүрээд муухай орилсонд хүүхэн айсан шинжгүй номхон зогсоод л байв.
Мангас гайхаж «Надаас айхгүй байна уу» гэвэл хүүхэн юу ч хариулахгүй
бүсээрээ оролдоод л зогсоод байв. Мангас бүр их уурлаж «Тэгвэл май чи»
гээд ганцхан үмхээд хүүхнийг бүхлээр залгичихлаа тэгснээ «За миний
гэдсэн дотор ямаршуу байна? » гэж асуулаа. Тэгсэн гэдсэн дотор нь орсон
хөөрхий хүүхэн «Май чи өөрөө! Аллах акбар» гэж хэлээд амиа
золиослогчийнхоо бүсэн дээрх улаан цэнхэр хоёр утсыг холболоо....
---Амбаарнууд
амеркийн ерөнхийлөгч монголийн ерөнхийлөгч 2 онгоцоор явж
байжээ.монголийн дээгүүр өнгөрөхөд Жорж Буш:танай улс яасан олон
амбаартай юм бээ гэж гэнэ.Гэтэл америкийн дээгүүр өнгөрөхөд Энхбаяр
нүдээ чилтэл хайсний эцэст ганцхан амбаар харагдаж гэнэ.Энхбаяр чанга
гэгч нь орилж танайд ч гэсэн амбаар байна шүү дээ гэтэл Жорж Буш ёжтой
нь аргагуй инээж наад амбаар чинь монголийн элчин сайдийх гэжээ.хэ хэ
---Зам, тээвэр аялал жуулчлалын дэд сайд Шийлэгдамбыг Өвөр монголд очсон чинь хурал удирдаж байсан хүн нь ингэж танилцуулсан гэсэн "Ар монголын жам тээвэр, жугаа чэнгэлийн яамны жулжаган сайд Шалигдамба үг хэлнэ.
---Сталин
Сталинтай маш адилхан хүн олдсон талаар сталинд мэдэгдхэд. Сталин:
-Бууд!!!!
-Гэхдээ даргаа түүний сахалыг нь хусчихвал танаас өөр болчихно ш дээ!
-Аан тийм сайхан санаа байна!!! Сахлыг нь хусаад бууд!!!!
---Хуримын өдөр
Эхнэр нь программист нөхрөөсөө асууж байна гэнэ:
-Хайрт минь бид хоёрын гэрлэлтээ батлуулсан өдөр хэзээ болохыг чи санаж байна уу?
-Санахаар барах уу? Миний антивирусын лицензийнх нь хугацаа дуусаад яг гурав дахь
---Нуудгай
Xэдэн жилийн өмнө xөгжилтэй том гүрүүдийн уулзалтийн үеэр албаний бус
уулзалтад сэтгүүлчид Франц, Британи, Америкийн ёрөнxийлөогчдөөс, ингэж
асуужээ. Сурвалжлагч: Улс болгон эр хүний эрxтэнийг өxөөрдон янз бүрээр
нэрлэдэг танай улсуудад юу гэж нэрлэдэг вэ? Жак Ширак, Францийн туxайн
үеийн төрийн тэргүүн. Манай улсад бол түүнийг чинь театрийн xөшиг
гэдэгдээ, яагаад гэвэл үүргээ гүйцэтгээд унжаад өгдөг болоxоор нь, Тоны
Балир, Британий ёрөнxий сайд Манайxан бол Жэнтлэмэн гэдэг, учир нь
эмэгтэй xүнд дандаа босож өгдөг тул гэжээ, Билл Цлинтон, Амэрикийн
ёрөнxийлөгч асан Манайд бол xов жив л гэдэг дээ, яагаад гэвэл дандаа
амнаас ам дамжиж байдаг болоxоор гэжээ..
---Өнөөгийн Монголын Залуучууд
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.
Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд.