зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр - 2

2011-11-20
0
ЖИРГЭХ
---Сургалтад урьж байна
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд.
Лекцийг УИХ-ын гишүүн ноён ...уншина.

---Сургалтад урьж байна
"АЛТАН ҮЕ" хүүхэд залуучуудын төвд дараах сэдвүүдээр лекц уншиж,зөвлөлгөө өгч байна.Сэдвүүд:
-Авилга өгч авч сурах ёсон
-Босс болох багаасаа
-Хэрхэн дарга мэргэжилтэй болох вэ?
-Мэргэжилээ хэрхэн сонгох вэ буюу Амьдралд ашигтай 21 албан тушаал
-Үнэн юм шиг ярьж,өөрийн юм шиг авах аргууд.
Лекцийг УИХ-ын гишүүн ноён ...уншина.


---Нууц байдалд...
Володя Улъянов уг нь 3-р сарын сүүлчээр төрөх байж.Гэвч дөнгөж л 4-р сарын 22нд төржээ.Эцэг гайхшран:
-Володя,чи яагаад ингэж удаж төрөв өө?
-Нууц байдал,аав минь би нууц байдалд байх ёстой,мэдэж ав!


---Уралдаан
Нэг удаа Брежнев, Рейган хоёр уулзаж уралдаж Рейган түрүүлчихэж гэнэ. Дараагийн өдрийн "Правда" сонин дээр ийм мэдээ нийтлэгджээ.
"Өчигдөр нөхөр Л.И.Брежнев, Р.Рейган нарын оролцсон олон улсын гүйлтийн тэмцээн болж нөхөр Л.И.Брежнев 2-р байранд орсон байна. Харин Рейган сүүлчийн хүний өмнө оржээ."


---Жинхэнэ дипломатч
- Ямар хүнийг дипломатч гэх вэ?
- 10 саяын үнэтэй булган шуба өмсвөл дэндүү тарган харагдана гэж ятгаж чадах хүнийг жинхэнэ дипломатч хүн гэнэ.


---Хамгийн үнэтэй шар юм
- Монголд байгаа хамгийн үнэтэй шар юм юу вэ?
- Ерөнхийлөгч Н.Энхбаяр шар дээлтэйгээ зогсож байвал тэр хамгийн үнэтэй шар юм болно


---УИХ-ын гишүүд
УИХ-ын гишүүд та бидний сайн сайхны төлөө их санаа зовдог. Яагаад гэвэл өөрсдийнхийгөө аль хэдийн шийдчихсэн тул.


---Буруушаав
"УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг М.Энхсайхан буруушаав" гэсэн мэдээлэл гарчээ. Үүнийг шоглосон нэгэн уншигч "УИХ-ын гишүүн Эр.Гончигдоржийг Эм.Энхсайхан буруу-шаав" гэжээ.


---Товчлуур
УИХ-ын чуулган дээр. 76-н гишүүн цэнхэр, улаан хоёр өнгийн товчлуураар "амьдралыг" шийддэг. Нэг удаа зүйд нийцэхгүй хуулийн төсөл орж иртэл УИХ-ын гишүүн эмэгтэй "Гишүүдээ бүгдээрээ хөхөө дараарай" гэж уриалжээ. Гэтэл УИХ-ын 76 гишүүн нөгөө эмэгтэй гишүүнээ "явуулж" бүгдээрээ цээжээ дарчихсан сууж байжээ.


---Хурим
- Чи яагаад хуримаа хийхгүй гээд байгаа юм бэ?
- Чи миний сүйт залууг УИХ-ын гишүүн гэдгийг мэднэ ш дээ. Тэр амлаж л чаддаг юм …


---Улс төр
Хоригдолоос асуусан нь:
- Чи яагаад шоронд оров?
- Улс төрийн хэрэгээр.
- Юу хийсэн юм бэ?
- Үг хэлсэн.
- Одоо зөвхөн үг хэлээд үү?
- Би уг нь сантехник ч л дээ. Төрийн ордонд ус алдаад гэсэн дуудлагаар үзээд бүх системийг нь бүхэлд нь солих хэрэгтэй гэсэн юм л даа.


---Улс төрийн онигоо
George W. Bush Английн Хатан хаантай уулзав гэнэ. Тэрбээр хатан луу дөхөж суугаад асууж байна
-“Эрхэмсэг хатаан, та яаж ийм тогтвортой засгийн газартай байж чадаад байнаа. Надад ямар нэгэн зөвлөх зүйл байна уу?”гэж байна гэнэ.
-“Тэгэхээр, хамгийн чухал зүйл нь өөрийгөө ухаалаг хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй” хэмээн Хатан хариулав.
Bush бага зэрэг эргэлзэн
-“Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг ухаалаг гэдгийг тэгээд яаж мэдэх юм болжийнаа?”гэхэд Хатан цайнаасаа балган
-“Тэрэн шиг амархан юм байхгүй. Тэднээс зүгээр л ухаан сорих асуултууд асуухад хангалттай. Сонсож бай” гээд товчлуураа даран
-“Tony Blair-ийг миний өрөөнд дуудахгүй юу” гэв. Хэдэн минутын дараа Tony Blair орж ирээд
-“Эрхэмсэг Хатантаан, би ирлээ” гэв.
Хатан инээвхийлж
-“Tony, надад хариулж өгөөч. Чиний эцэг эх хоёр чинь хүүхэдтэй болжээ. Энэ нь чиний ах биш, дүү биш. Тэгвэл энэ нь хэн болж таарах вэ?” гэхэд Tony Blair шууд л
-“Тэгвэл тэр чинь би л байж таарна даа” гэв.
-“Тиймээ! Маш сайн байна” хэмээн Хатан өгүүлэв.
Цагаан Ордондоо Bush ирээд Дэд ерөнхийлөгч Dick Cheney-гээс асууж байна.
-“Dick, надад хариулаач. Чиний эцэг эх хоёр чинь хүүхэдтэй болжээ. Энэ нь чиний ах биш, дүү биш. Тэгвэл энэ нь хэн болж таарах вэ?”
-“Би сайн мэдэхгүй байна. Би танд дараа хариуг өгье” хэмээн Дэд ерөнхийлөгч хариулав. Dick Cheney өөрийн зөвлөхүүдээс асуусан боловч хэн нь ч хариу өгч чадсангүй. Аргаа барсан тэрбээр жорлонд ортол Colin Powell-ийн гутал хажууд талын жорлонгоос цухуйхыг таниад
-“Colin! надад хариулаач. Чиний эцэг эх хоёр чинь хүүхэдтэй болжээ. Энэ нь чиний ах биш, дүү биш. Тэгвэл энэ нь хэн болж таарах вэ?” хэмээн хашгиртал Colin Powell урдаас нь
-“Наадах чинь амархан юм байна. Тэр чинь би л байхгүй юу!” хэмээн орилов.
Dick Cheney инээмсэглэн
-“Баярлалаа!” гэсээр Зууван оффис орж Bush-тай ярилцана.
-“Би таны асуусан асуултаар бага зэрэг судалгаа хийлээ. Түүний хариу нь бол Colin Powell мөн.”
Bush үсрэн босч Dick Cheney-г дарж унаган, дээрээс нь дэвхцэн нүүр лүү нь хашгирч байна,
-“Бишээ мангуу минь. Tony Blair гээч!”


---Монгол улс
- Хөлөг онгоцон дээр 76 гишүүн аялж байлаа. Гэтэл онгоц живэв. Хэн нь аврагдах вэ?
- Бүгд Найрамдах Монгол Ард Улс


---Хурал
- Оны шилдэг авилгачийг шалгаруулна!
- Би гишүүний хувьд санал нэмж оруулъя. "Авилгач" гэхээр тодорхой биш байна.Тэгээд ч энэ номинацид хосоор нь шалгаруулахгүй бол дараа нь өгсөн нь ч юм уу, авсан нь ч юм уу гомдол гаргах магадлалтай юм биш үү!?


---Түшмэдийн өчил /Хүнд сурталтан/
Чи юу хүсээд байгаагаа надад хэлэхийн бол би чамд яагаад зөвшөөрөхгүй учраа хэлье.


---Өөрчөлт
Урьдын цагт цыганууд хулгай хийж, еврейчүүд худалдаа эрхэлж, оросууд дайтаж байдаг байлаа. Одоо цыганууд худалдаа хийж, оросууд хулгайлж, еврейчүүд байлдаж байдаг болж.


---Гүндалай
УИХ танхим руу Гүндалай гишүүн Клашниковын автомат бариад ороод ирлээ гэнэ.
- Баабар хаана байна, Баабар хаана байна? гээд орилтол хүмүүс айгаад
- Баабар тэнд байна гээд заатал, Гүндалай гишүүн Баабар руу буугаа чиглүүлснээ:
- Баабар аа хэвтээрэй, гэснээ шүршиж гарав.


---Тендер
Монголын засгийн газрын хүн амаа өсгөх тендерт хятадууд ялсан байна.


---Их ухаантан
Сталин хамтран зүтгэгчдийнхээ хамтаар онгоцоор явж байтал онгоцны шал нь унаад хажуу талдаа бэхэлгээтэй сандалнаасаа дүүжлэгдээд явж байж гэнэ. Гэтэл онгоцны бүхээгнээс:
- Нөхдөө манай онгоц даац нь хэтэрсэн тул зарим нөхөдүүд үсэрч хөнгөлөх хэрэгтэй байна гэжээ.
Сталин:
- Нөхдөө бид салах болллоо. Комунизим мандтугай!!! гэхэд бусад нь алга ташаад...


---Эдийн засгийн тогтворжилт
Эх орны маань эдийн засаг тогтворжиж байгааг түшмэдүүд авилгаа төгрөгөөр авдаг болсноос харж болно.


---Ленин
Оросын ерөнхийлөгч Израилийн ерөнхийлөгчтэй утсаар ярьж байтал Израилийн ерөнхийлөгч :
- Та нар Лениний шарилыг яах гэж байна даа?
- Түүнд еврей цус байсан юм байна. Хурдхан оршуулах гэж байгаа.
- Тэгвэл бидэнд өгчих л дөө. Бид нар оршуулчихъя.
- Үгүй ээ, болохгүй. Та нарын оршуулсан нэг нөхөр сэхчихээ биз дээ?


---76 худалч
Охин: - Эмээ 70 худалч гэж нээрээ байдаг юм уу? гэхэд
Эмээ: - Одоо 70 худалч байхаа болиод 76 худалч болчихсон ш дээ гэжээ.


---Путин
Владимир Владимирович Путинаас :
- Таны хамгийн дуртай яруу найрагч?
- Владимир Владимирович Маяковский.
- Тэгвэл хамгийн дуртай зохиолч?
- Владимир Владимирович Набоков.
- Хамгийн дуртай улс төрч?
- Хэн байх нь тодорхой биз дээ?


---Сэрэмжлүүлэг
Брежнев сарыг “Социализм ялахын тэмдэг болог” гэж бодоод улаан өнгөөр будахыг тушаажээ. Мэдээж тушаал нь тэр дороо үг дуугүй биелж. Маргааш нь Брежнев сар гарахыг хүлээж байгаад хартал улаан дэвсгэр дээр нь MARLBORO гээд бичсэн байхыг хараад зохих тушаал буулгав гэнэ. Нөгөөдөр нь MARLBORO гэсэн бичгийн дор ЗСБНХУ-Д ҮЙЛДВЭРЛЭВ гэсэн бичиг бий болсон байна гэнэ. Гэтэл дараа шөнө нь “ФИЛИП МОРГАН КОМПАНИЙН ЛИЦЕНЗЭЭР” гэсэн бичиг нэмэгдсэн байв. Харин дараа шөнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж. Картер сарыг хараад “ЗСБНХУ-ын Батлан хамгаалах Яам сэрэмжлүүлж байна” гэсэн бичиг олж харж уншив.


---Ленин дурак
"Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!" гэсэн уриаг харсан нэгэн:
- Энэ олон жил болж байхад одоо хүртэл нэгдээгүй сонин юм шүү гэхэд хамт явсан нөхөр нь:
- Ленин дуракаас л болж байхгүй юу! "Нэгд, Нэгд" гэж уриалчихаад "Хэзээ хаана нэгдэх" - ийг нь хэлээгүй л байхгүй юу!


---Тэгвэл ч өөр хэрэг ээ...
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер өөрийн ухаан, юмыг сэтгэн бодох талаараа агуу хүн байсан гэдэг. Нэгэн өдөр ядуу эр дээр очоод :
- Танай хүү их ухаантай юм. Би хүүг чинь гэрлэхэд нь туслая гэж. Ядуу эр :
- Би хүүгийнхээ хувийн амьдралд оролцдоггүй гэж хариулсанд :
- Хэрвээ танай ирээдүйн бэр Ротшильд /АНУ-ын тэрбумтан/-ын төрсөн охин байвал яахав?
- Тэгвэл ч өөр хэрэг ээ...
Тэгэнгүүт мань Киссенжер Ротшильд дээр давхиж хүрээд :
- Сонсооч, надад танай охинд яг тохирох сүйт залуу байна гэсэнд Ротшильд :
- Миний охин хүнтэй суухад арай л эрт байна гэсэнд :
- Тэр залуу Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч гээд бод доо.
- Тэгвэл ч өөр хэрэг ээ...
Тэндээс гараад дэлхийн банкны ерөнхийлөгчид бараалхаж гэнэ. Тэгээд :
- Би танай дэд ерөнхийлөгчид нэг залууг санал болгох гэсэн юм.
- Надад энэ албанд тэнцэх сайн залуус олон бий гэхэд нь :
- Тэр залуу Ротшильдын өөрийнх нь хүргэн гээд бод доо.
- Тэгвэл ч өөр хэрэг ээ...


---Хажуу тийшээ...
Социализмын үед их зохиолч РЕНЧИН-ээс гадаадын том албаны хүн:
-- Танай барилгууд яахаараа дандаа ийм намхан байдаг юм бэ? Танайх ийм ядуу юмуу? гэж тавлажээ. РЕНЧИН гуай:
- Газар нутаггүй та нар шиг юмнууд дээш нь барьдаг юм. Манайх та нарыг бодвол газар нутагтай учраас хажуу тийш нь барьдаг юм гэж... Амыг нь таглажээ...


---ХУДАЛЧ ГУЙЛГАЧИН
Нэг гуйлгачин нөгөөтэйгээ дайралдаад "Би өчигдөр хааныг нүдээрээ харлаа" гэж залжээ.
- Хаан ямаршуу хувцастай байна?
- Сийлбэртэй хаш малгай, шижир алтан дээлтэй явж байна лээ.
- Шижир алт ий?
- Тийм ээ
- Тэр чинь тэгээд бөхийж тонгойхдоо яадаг юм болж байна аа?
- Чи жаахан бодооч. Хаан хүн хэзээ бөхийж байсан юм бэ


---Цагаан хорхой
УИХ-ын гишүүд хоёр жилийн дотор таргалдаг байхад Багабанди 8 жил ерөнхийлөгч хийгээд яагаад таргалаагүй юм бол. Тэр лав цагаан хорхойтой байхаа.


---Сэргийлсэн нь
Алан хядагч нарын заналхийллээс сэргийлэх хоёр арга зам байгааг АНУ-ын Иргэний Агаарын тээврийн яам санал болгож байна :
1. Зорчигчгүй (хэн ч онгоцыг эзлэн авахгүй)
2. Нисэх баггүй (алан хядагчид чиглэлийн нислэгээ өөрчлөхийг шаардаж чадахгүй)


---Дайтах шалтгаан
- Яагаад лалынхан дандаа л байлдаж байдаг юм бол доо? - Тэд чинь архи ууж болохгүй, хуримнаасаа өмнө секс хийж болохгүй. Тийм болохоор өөр юу ч хийхэв дээ...


0
ЖИРГЭХ
Санал болгох
Хошин шог: ”Маск” продакшн ”Памбагар, Пэмбэгэр, Пөмбөгөр”
Оюутны амьдралыг киногоор дүрсэлбэл
Хөгжилтэй бичлэг: Авъяаслаг охин
Хошин шүлэг: Зүүдлүүлж ирдэг цалин минь юм сан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 0 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    1 цаг 3 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    1 цаг 28 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2 цаг 9 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    3 цаг 19 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    3 цаг 29 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 50 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    4 цаг 36 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    4 цаг 48 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 55 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    5 цаг 46 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    5 цаг 58 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    6 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    6 цаг 46 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    7 цаг 5 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    7 цаг 41 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    7 цаг 44 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    7 цаг 53 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    9 цаг 43 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    9 цаг 52 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Манлай уяач, УИХ-ын гишүүн З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
  • Яруу найрагчдын НААДАМ гоёсон шүлгүүд
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК