- Эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ. Одоо та бүгдийн өмнө Татварын Яамны сайд татвар нэмэх тухай шийдвэрээ танилцуулах тул гартаа ойр байгаа зүйлсээ холдуулна уу!!!
---Анхааруулга
- Эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ. Одоо та бүгдийн өмнө Татварын Яамны
сайд татвар нэмэх тухай шийдвэрээ танилцуулах тул гартаа ойр байгаа
зүйлсээ холдуулна уу!!!
---Оросын ерөнхийлөгч хэн болох бол
Шинжээч , судлаачид орост Ельциний дараа ямар хүн төр барихыг тогтоов. Тэд маш сонирхолтой хувилбар гаргажээ. Ленин халзан, Сталин халзан биш, Хрущев халзан, Брежнев үстэй. Андропов халзан. Черненко үстэй, Горбачев халзан, Ельцин үстэй, Путин халзан. Энэ удамшил зайлшгүй давтагдах ажээ.
---Амсаж үзсэн
Ерөнхийлөгч асан Багабанди Франц улсад айлчилжээ. Манай ерөнхийлөгчөөс сурвалжлагч асууж байна:
- Та манай Напелоны талаар ямар бодолтой байдаг вэ?
- Амсаж үзсэн, зүгээр коняк байна лээ...
---Уралдаан
УИХ-ын хоёр гишүүн ярьж байна:
- Хөөе, би Бенз 600 худалдаж авсан. Хоёулаа уралдах уу?
- За байз. Би гараж руугаа яриадахъя. Тэгээд гараж руугаа залгаад:
- Хөөе жижүүрээ, наана чинь Бенз 600 ширхэг байна уу, тоолоодох...
---Юм гэдэг учиртай
- Бат-Эрдэнэ аварга яах гэж УИХ-д суудаг юм бол оо?
- Нямдорж, Гүндалай хоёрыг хэрэлдэхэд хэн нэг бяртай нь хүзүүнээс нь өргөж салгах хэрэгтэй биз дээ?
---Ард түмэнд
Ерөнхий сайд асан Элбэгдорж цайны үйлдвэр үзэв.
- Энэ том хайрцагтайг хэнд өгөх гэж байгаа юм?
- Сайд нарт.
- Энэ дунд зэргийн хайрцагтайг...?
- Эрхэм гишүүдэд.
- Харин сонгогчдод алийг нь өгөх вэ?
- Манайх шалаа шүүрдэж амжаагүй байна аа.
---Кундалай
УИХ-ын дарга Нямдоржийг ордны үүдэнд ирэх бүрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Нэг өдөр жолооч нь:
- Үгүй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чад хийлгүүлчих үү ?
- Кэрэггүй кэрэггүй. Наадхыг чинь ингэхлээр чимээгүй болчихдог юм, гээд халааснаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад:
- Кундалай, Күндалай май.
---Найдвартай нь дээр
Энхболдыг Ерөнхий сайд болоход Ганди сайд чагнуур бэлэглэв.
- Ганди сайд, та надад юу өгчихөв өө?
- Мэдэхгүй ээ, намайг сайд болоход хүн бэлгэнд өгсөн юм. Гүндалай
сонирхоод байгаа юм. Хэрэгтэй юм байж магадгүй. Найдвартай нь дээр танд
байж байг.
---Хамгийн богинохон бөгөөд аймшигийн онигоо
МАХН - дахин сонгогдов.
---Парламент
Дархан аварга Бат-Эрдэнээс нэг найз нь асууж л дээ.
- Аваргаа, парламентаар сонин юу байна вэ?
- Би тамхи татадаггүй л дээ.
- Үгүй ээ УИХ-аар сонин юу байна?
- Аан, хараад байхад эцэг эхийн хурлаас арай л өөр юм шиг байна.
---Авилгал
Авилгал - УИХ-ын эрхэм гишүүдийн амны уншлага бөгөөд амтыг нь мартахын аргагүй "бялуу"-ны нэр.
---Мандтугай
Нэг эр анд яваад туулай барьж иржээ. Эхнэртээ:
- Наад туулайгаа шараадах.
- Ток байхгүй ш дээ.
- Тэгвэл гал дээр чаначих.
- Нүүрс байхгүй ш дээ.
- Тэгвэл наад туулайгаа тавиад явуулчих.
Туулай:
- Засгийн газар мандтугай, хэмээсээр босон гүйлээ.
---Яам
Монголын хэсэг төлөөлөгчид Австри улсад айлчлал хийжээ. Тэгээд хүлээн
авалтан дээр Австрийн тал Яамдын сайдуудаа танилцуулж нэг нөхрийг:
- Энэ манай Далайн тээвэр, худалдаа, боомт эрхэлсэн сайд, гэтэл манайхан дооглож:
- Эднийх одоо далайд гарцгүй байж ийм яамаар юугаа хийнээ, гэж. Гэтэл Австрийн тал:
- Уучлаарай, бид танайхыг Барилга, Хот байгуулалтын яамтай юу, үгүй юу гэж асуугаагүй шүү.
---Гишүүн ба хулгайч
Нэгэн эр бааранд орж ирээд:
- УИХ-ын гишүүд бол хулгайч нар, гэж хашгирав. Гэтэл нэгэн эр:
- Бага доромжлоорой.
- Өө та УИХ-ын гишүүн үү?
- Үгүй ээ, би хулгайч байна.
---Төр
- Төрийн ордны нэг давхрын хэдэн цонхыг “Яндан дуран” гэдэг байж билээ.
- Яаж байгаа нь тэр вэ?
- Бямбасүрэн худлаа залаад байгааг хүмүүс мэдчихээд “Буурал мянгуужин”
гэдэг нэр хайрлачихгүй юу. Мянгуужин яндан дурангаар хараад л худлаа
яриад байдаг биз дээ. Бямбасүрэн тэр цонхнуудаар харж байгаад байн байн
худлаа туудаг байсан учраас хөөрхий муу сайн цонхнууд хэлмэгдчих нь
тэрээ.
---Адил чанар
Улс төрч, нохой хоёрын адил тал:
1. Улс төрч яг л нохой шиг өөрийн эзнээ сайн мэддэг.
2. Улс төрчид нохой шиг сүрэглэн удирдагчаа дагадаг.
3. Дандаа бусад руу дайрч давшилдаг.
4. Улс төрч нохой шиг өөрийн идүүрээ бусдаас маш их харамладаг.
5. Улс төрч яг л нохой шиг ямар нэгэн шалтгаантай болон шалтгаангүй хуцаж байдаг.
---Аз жаргал хүсье
Нэгэн нэр дэвшигч сурталчилгаа хийж яваад орой гэртээ иртэл өрсөлдөгч
нь эхнэртэй нь хамт унтаж байжээ. Бушуухан оператороо дуудаад зургийг нь
авах гэтэл өрсөлдөгч нь орон дээр нь хөнжилөөр цээжээ ороогоод
суучихсан:
- Тойргийнхоо сонгогчдод аз жаргал хүсье, гэх нь тэр.
---Хэзээ
Орос, Монгол, Америкийн ерөнхийлөгч нар бурхан дээр очиж 1, 1 асуултандаа хариулт авчээ.
Буш:
- Яавал манай улс одооныхоосоо илүү хөгжих вэ?
- Тэрэнд чиний сонгуулийн хугацаа хүрэхгүй юм байна.
Путин:
- Би яаж улс эх орноо хөгжүүлэх вэ?
- Тэрэнд чиний нас хүрэхгүй юм байна.
Энхбаяр:
- Яавал манай улс дэлхийн жишигт хүрсэн орон болох вэ?
Бурхан баахан мэргэлж байснаа:
- Тэрэнд чинь миний нас хүрэхгүй юм байна.
---Санал асуулга
Олон улсын нэгэн санал асуулга бүтэлгүй болжээ.
Асуулгын агуулга: Та зөвхөн үнэнийг хариулаарай. Таны бодлоор яагаад зарим улсад хүнсний дутагдал байдаг вэ?
- Африкийнхан “хүнс” гэж юу байдагийг мэддэгүй учраас.
- Хятадууд “Таны санал” гэдэг ойлголтыг ойлгоогүй учраас.
- Баруун Европод “хүнсний дутагдал” гэдэг ямар утгатайг мэддэггүй учраас.
- Харин Зүүн Европод “Зөвхөн үнэнийг хариулах” гэж юу байдгийг ойлгохгүй учраас.
- Латин Америкийнхан “санал асуулга” гэдэг ойлголт огт байдаггүй учраас.
- АНУ-д “зарим улс” гэж юуны тухай ярьж байгааг ойлгохгүй учраас.
---Бидэнд хамаагүй
Америк Монголын ерөнхий сайд нарын хооронд болсон яриа.
- Манай АНУ-ын иргэдийн цалингийн 50 хувь амьжиргааг нь хангадаг.
- Тэгээд үлдэх 50 хувийг нь яадаг юм бэ?
- Тэр бидэнд хамаагүй ээ. Харин танай Монголд яадаг вэ?
- Манай иргэдийн цалин нь амьжиргааны 50 хувийг нь арай гэж хангадаг.
- Тэгээд амьжиргааныхаа үлдэх хувийг яаж болгодог байна аа?
- Тэр бидэнд хамаагүй ээ.
---Гадаад хэл
УИХ-ын дарга Арвин гишүүнээс асууж л дээ:
- Та ингэхэд хэдэн хэл мэддэг вэ?
- Би оростой, монголтой, францтай, италитай, хятадтай. Таван хэлтэй.
- За тэгвэл францаар "сайн байна уу" гэдгийг юу гэдэг юм бэ?
- Хай.
- Биш ээ, наадах чинь англи ш дээ.
- Еэ гялай, еэ гялай, би тэгвэл зургаан хэлтэй юм байна ш дээ.
---Халаасан зайрмаг
Авраам Линколн анх удаа зайрмаг идэж үзээд:
- Үгүй энэ хүйтнийг нь ээ. Халаахаа мартчихсан юм байх даа.
---Цагаан
- Бараан цагаан юм үсчинэ тэр юу вэ?
- Сангийн сайд агсан Цагаан бүжиглэж байгаа юм аа.
---Made in China
Хятадын цэргийнхэн АНУ-ын тагнуулын нисэх онгоцонд нэвтрээд маш их
гайхаж баярласан байна. Яагаад гэвэл онгоцны нууцын тоноглолууд нь бүгд
хятадын үйлдвэрүүдийнх байжээ.
---Их баяр
Сүхбаатар нэгэн мэргэн хүнээс хувь төөргөө асууж. Мэргэн хүн хэлж байна:
- Удахгүй их том баяр болох юм байна .
- Ямар баяр?
- Таны үхсэний баяр болох юм байна.
---Tерроризм
Бин Ладен Буш руу утас цохиж байна гэнэ.
- Хөгшин минь би нуугдсаар байгаад бүр залхаж гүйцлээ. Чамд буугаад
өгчихдөг юм билүү гэж бодлоо. Яахав, яаж хаана бууж өгвөл дээр вэ?
- Тэг тэг. Аль эрт ингээд буугаад өгчихсөн бол сайн байсан юм. Одоо хүрээд ир. Би чамайг Цагаан ордондоо хүлээж байя.
- Тэгэх ч болов уу гэж бодсон юмаа. Хөгшин нь онгоцоороо яг очиж явна. Тавхан секунд хүлээчих, за.
---Засгийн газар
- Хотын төвд нэг давхрын гурван өрөө байр авахын тулд 200 жил ажиллах хэрэгтэй болж байна шүү дээ.
- За тэр чинь засгийн газраас та биднийг аль болох удаан наслуулахад хүртэл анхаарал халамж тавьж байгаагийн тод жишээ.
---Соёлтой улс
Буш монголын ерөнхийлөгч Багабандиас асууж л дээ:
- Танай монголчууд юмыг хэлж ярихдаа нэг үгийг яагаад хоёр хэлдэг юм бэ? Жишээлбэл: танай манай гэхчлэн.
- Яахав дээ, соёл моёлгүй байхгүй юу даа.
---Мянганы зам
Энхбаяр:
- Хурдан 3001 он болоосой.
- Яах гэсэн юм? - Мянганы замаадуусгая л даа.
Сэтгэгдэл (1)