УИХ-ын танхимд 2 гишүүн муудалцаж нэг нь нөгөөгөө:
- Чи муу илжиг. Ийм юмыг ойлгохгүй байхдаа яадаг юм бэ? Илжиг мэдэв үү чи, гэж доромжилжээ. Маргааш нь мань гишүүн Ёс зүйн Яаман дээр дуудагдаж баахан балин хүртэж. Тэгээд гараад иртэл нөгөө доромжлуулсан гишүүн тааралдаж:
- Чи одоо юу гэмээр байна. Тэгээд дахиад хэлээч дээ. Дахиад тийшээ ормоор байна уу? Хэлээч дээ, би хэн юм бэ? гэж ирээд баахан хорыг нь малтаж л дээ. Нөгөөдөх нь уураа барьж ядан:
- Чи муу нөгөө юу, нөгөө юу, очиж малын эмчээс хэн гэдгээ асуугаарай.
---Илжиг
УИХ-ын танхимд 2 гишүүн муудалцаж нэг нь нөгөөгөө:
- Чи муу илжиг. Ийм юмыг ойлгохгүй байхдаа яадаг юм бэ? Илжиг мэдэв үү
чи, гэж доромжилжээ. Маргааш нь мань гишүүн Ёс зүйн Яаман дээр дуудагдаж
баахан балин хүртэж. Тэгээд гараад иртэл нөгөө доромжлуулсан гишүүн
тааралдаж:
- Чи одоо юу гэмээр байна. Тэгээд дахиад хэлээч дээ.
Дахиад тийшээ ормоор байна уу? Хэлээч дээ, би хэн юм бэ? гэж ирээд
баахан хорыг нь малтаж л дээ. Нөгөөдөх нь уураа барьж ядан:
- Чи муу нөгөө юу, нөгөө юу, очиж малын эмчээс хэн гэдгээ асуугаарай.
---1990-ээд онд
1990-ээд оны эхэн үед парламентын гишүүд одоогийнх шиг баян тарган,
өнгө мөнгөтэй байсангүй. Гурван долларын цалинтай, автобусаар үнэгүй
эорчдог үнэмлэхтэй, тэрийгээ олж авах гэж " алалцдаг" байж. Тэр үед
Зэнээ агсан Хятадын "сээтгэн малгай" гэгддэг саравчтай малгай, хүрэн
ноосон цамцтай, Бямбадорж дарга ардаа томоос том бүргэдийн зурагтай
гялгар хар куртиктэй, Да.Ганболд "гоголь" цаначны малгайтай гадаа ч,
чуулгандаа ч тэр хувцастайгаа суудаг байж. Нэг удаа УИХ-ын дарга
Н.Багабанди:
- Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанд Австрийн сан
ирнэ. Эрхэм гишүүд та бүхэн хувцас хунараа бодож, пиджактай ирээрэй,
хэлтэл Баян-Өлгийгөөс сонгогдож ирсэн нэгэн казак гишүүн аргаа барсан
бололтой:
- Даргаа пиджакгүй нь ирэхгүй байж болох уу? хэмээн асуусан гэдэг.
---Авилгал
Монголчууд эрт дээр үеэсээ авилгалч байсан нь:
:Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ.
:Зуун төгрөгтэй явснаас зуун нөхөртэй яв
гэх мэтийн зүйр цэцэн үгсээс илт мэдрэгдэж байгаа юм.
---Чөлөөт цаг
Ерөнхий сайдын өрөөнд том аквариум байдаг гэнэ. Түүнээс асууж:
- Та загасанд их дуртай хүн юм аа даа?
- Тийм ээ, ам ангайх болгондоо "цалин тэтгэвэр нэм" гэж хэлдэггүй нь таалагддаг юм.
---Кино
Америкийн Засгийн Газраас Ирак дахь шоронгийн байдлыг шалгахаар
төлөөлөгч явуулжээ. Тэд гомо нарт зориулсан 3 порно кино хийж чадсан
байна.
---Эмгэнэл
Бөмбөгөр дэлгүүр шатахаас 1 цагийн өмнө Элбэгдоржийн утас дуугарж гэнэ.
- Хятадын засгийн газраас ярьж байна. Бөмбөгөр шатсан явдалд гүн эмгэнэл илэрхийлье.
- Юу яриад байнаа. Би одоо Бөмбөгөрийн хажууд байна. Зүв зүгээр байна.
- Аа тиймүү, уучлаарай. Би цагийн дараа ярья, гээд утсаа тасалсанаа туслахаа дуудаж:
- Монгол хятад цагийн ялгаа байхгүй гэж чи хэллүү, хэмээн загнав.
---Элчин
Америкийн ерөнхийлөгч Монголд айлчлаад явахдаа Энхбаярт:
- Танай энэ барилгууд чинь яасан хачин атийсан намхан юм бэ? гэж.
Дараа нь Энхбаяр Америкт очоод явж байтал дандаа өндөр аварга барилгууд
таарч л дээ. Тэгтэл нэг муу хөгийн амбаар харагджээ. Энхбаяр инээд
алдаад:
- Энэ чинь юу юм ха ха, гэж. Тэгсэн Америкийн ерөнхийлөгч:
- Аа наадах чинь Монголын элчингийн барилга л байна.
---Ерөнхийлөгч
2 залуу ярьж байна гэнээ.
- Энэ муу манай улсын ерөнхийлөгч үнэн зэвүүнээ.
- Яаж байна?
- Нээх зэвүүн төрхөлчихөөд манай аав бүүр их зэвүүн гар гэжийлээ.
- Аав чинь юу хийдэг юм бэ?
- УИХ-ын гишүүн
- Аан тэгээд л манай аавыг үзэн ядаад байгаа юм байна ш дээ.
---Өөрөө
УИХ-ын гишүүн Часрай гуай гадаадад томилолтоор явж. Тэгээд амьтны хүрээлэн үзэж байгаад тайлбарлагчийг нь дуудаад:
- Энэ ямар үүлдэрийн сармагчин бэ? гэж асуутал тайлбарлагч нь дуугүй зогсоод л байж. Часрай гуай уурлаж:
- Би таниас юм асууж байна шүү, гэтэл
- Уучлаарай, та өөрийгөө толинд хараад байна.
---Илбэ
Манай ерөнхийлөгч Очирбат, Багабанди нар АНУ-ын ерөнхийлөгч Клинтоны
цайллаганд уригдаж очжээ. Клинтоных цайллагын ширээгээ дандаа алт,
мөнгөн халбага сэрээгээр дүүргэсэн байж л дээ. Тэгтэл Багабанди гуай
сэмхэн энгэрийнхээ халаас руу нэг алтан сэрээ аваад хийж байгааг Очирбат
гуай харчихав. Цайллага ид дундаа явж байтал Очирбат гуай:
- За би
та бүхэнд нэгэн илбэ үзүүлье. Би энэ сэрээг аваад энгэрийнхээ халаас
руу хийлээ, за одоо Багабандийн халааснаас гаргаж ирнэ, гэсэн гэдэг.
---Ялагдашгүй
Горбачев, Буш хоёр бүх пуужингаа устгахаар тохиролцжээ. Дараа нь утасдацгаав. Горбачев:
- Би амласнаа биелүүлсэн!
Буш:
- Би дахиад 6 пуужин устгаж амжаагүй байна. Устгах ч үгүй. Одоо чамтай өөрөөр ярина аа.
Горбачев шоконд оров, гэнэт утас дуугарлаа. Авбал:
- Михаил Сергеевич, Сибирийн нэг лейтенант архидаж байгаад 6 пуужин устгаагүй байна, гэтэл:
- Энэ чинь л Орос байхгүй юу, Оросууд ууж байсан цагт хэзээ ч ялагдашгүй, гэж орилжээ.
---Юунаас айдаг вэ?
- Брежнев юунаас их айдаг вэ?
- Брежнев чинь хятадууд еврей шиг байлдахаас, бас еврейчууд хятадууд шиг олон болохоос айдаг байхгуй юу!
---Басамжлал
Хамгаалалтын машинтай Мерседес Бенз хүрч ирээд зогслоо. Дотроос нь Хюго
босс костюм өсссөн эр бууж ирэв. Гэтэл хажууд нь явж байсан өвгөн:
- Ард түмний мөнгөөр туйлж байна, гэв. Үүнийг нь сонссон Энхбаяр ерөнхийлөгч:
- За боль доо, ард түмэн хэзээ ийм баян байсан юм бэ? гэж инээв.
---Социализм
Сумын засаг даргаас сэтгүүлч асуув:
- Танай сумын ногоон бүс яагаад дандаа хожуул болчихсон юм бэ?
- Тэр чинь социализмын үеийн ой мод байсан учраас цөмийг нь тайраад түлчихсэн. Одоо шинээр ногоон бүс байгуулж байна.
---Ард олон
Вовка ээжээсээ:
-Ямар хүнийг ерөнхийлөгч гэх вэ? -
Манай гэрт бол аав чинь
-Та?
-Ээж нь засгийн газар
-Эмээ?
-Үйлдвэрчний эвлэл
-Дүү бид хоёр?
-Ард олон Удалгүй амралтанд явсан ээждээ Вовка захиа бичив. Захианд
нь: "Ерөнхийлөгч шинэ засгийн газартай болж,үйлдвэрчний эвлэл үүнийг
тоохгүй байгаад ард олны сэтгэл… санаа үймэрч байна" гэжээ