- Чи сайхан бие тавиртал сайхан амармаар байна уу гэж асууж:
- Тийм.
- Тэгвэл тэр хананд нэг нvх гаргасан байгаа тийшээ очоод…
- Танай камер ямар гоё юм бэ? Би маргааш дахин ирж болох уу?
- Мэдээж. -Тэгвэл нєгєєдєр?
- Болно.
- Тэгвэл нєгєєдрийн маргааш?
- Болохгvй ээ.
- Яагаад?
- Яагаад гэвэл нєгєєдрийн маргааш хананы цаана зогсох чиний ээлж ирнэ шvv дээ.
---Ганцад удаан сууж уйтгарлсан архаг хоригдол хажуугийнхаа камераар зочилжээ. Тэгтэл тэр камерынхан нь: -Чи сайхан бие тавиртал сайхан амармаар байна уу гэж асууж: -Тийм. -Тэгвэл тэр хананд нэг нvх гаргасан байгаа тийшээ очоод… -Танай камер ямар гоё юм бэ? Би маргааш дахин ирж болох уу? -Мэдээж. -Тэгвэл нєгєєдєр? -Болно. -Тэгвэл нєгєєдрийн маргааш? -Болохгvй ээ. -Яагаад? -Яагаад гэвэл нєгєєдрийн маргааш хананы цаана зогсох чиний ээлж ирнэ шvv дээ.
---Дээрэмчин цагдаа нараас зугатахдаа байрнуудын дээвэр дамжин зугатана. Гэтэл хєл алдаж дээврээс нисэн уналаа. Унаж явахдаа нєгєє хулгайч: -Хєєе, би байрны хулгайч байна аа намайг бушуухан бариач ээ гэж орилсон гэдэг.
---Гаж донтон Балдан эхнэрийгээ хэрхэн алж, цогцсыг нь хаанаа нуухаа нэгбvрчлэн нарийвчлан тєлвлєснийхээ дараа л анхныхаа алхамыг хийж эхнэр авчээ.
---Лалын шашинтан нєхєр хурим хийгээд хоёр хоносны дараа залуухан эхнэрээ алчихажээ. Шvvх хурал. -Шvvгдэгч та яагаад эхнэрээ алсан билээ? -Тэр чин охин биш байсан юм. -Тэгвэл анхныхаа шєнє яагаад алчихаагvй юм? -Тэр чинь анхны шєнє охин байсан юм чинь би яаж алах юм бэ?
---“Камаз” унасан нєхєр замаар 100 гаргаад давхиж байна гэнэ. Гэнэт замын хажууд “100 метрийн цаана байгаа гvрийг засварт оруулаад задалчихсан байгаа тул тойр явна уу” гэсэн том бичээс байгааг анзаарчээ. Тормозоо гишгэтэл ажилладагvй гэнэ. Замаас гарах хэрэгтэй бол баруун тийш хартал хvн пиг шавсан том цайны газар байв. Жолооч “Хэрэв тийшээ дайраад орвол єнчєєн олон хvн vхэж vрэгдэнэ шvv дээ” гэж бодоод зvvн тийш хартал ганцхан жаахан хvvхэд зогсож байв. Ингээд л жолооч жолоогоо зvvн тийш дарах шийдвэр гаргажээ. Маргааш єдрийн бvх сонингууд дээр “Камазын жолооч хурд хэтрvvлэн яваад жолоодлого алдаснаас болж олон арван хvн амь vрэгдэв” гэсэн гарчигтай сурвалжлага нийтлэгдэн гарчээ. Мэдээж хэрэг шvvх хурал болж, мань жолоочийг яллажээ. -Хэрэгтэн та яагаад заавал хvн олноор шавсан цайны газрын зvг жолоо дарах болсон юм бэ, тайлбарлаад єгєхгvй ву? -Би нєхцєл байдлыг эрvvл саруул vнэлц цэгнээд олон хvн дайрч байснаас ганц хvvхдийг дайраад алчихсан нь дээр гэсэн шийдвэр гаргасан юм. Гэтэл тэр муу мангар пацааныг харин олон хvн шавсан цайны газрын зvг зугатана гэж хэний санаанд орох вэ дээ?
|
----Хохирогч таны энэ єєдгvй новш хэдэн цагт, хаана хvчирхийлсэн талаар шvvхэд яриад єгєхгvй юу? -Паркд, єдрийн гурван цагийн vед юм байна. -Тэгвэл орилж хашгарахгvй яасан юм бэ? Хэн нэгэн нь сонсох нь лавтай шvv дээ? -Хамаагvй чанга орилвол нєгєєх нь шалчийчихна гэж намайг айлгаад байсан юмаа
----Ээж ээ хоёулаа яагаад машинаа хавцал руу тvрээд байгаа юм бэ? -Чимээгvй гэм, миний хvv чанга орилоод байвал чинь аав чинь сэрээчихнэ шvv
----Юу байна хєгшєєн, хаанаас хаа хvрж явна даа. -Сая энд дош сахиж хэдэн тарвага нухчихаад хадам эхдээ амсуулдаг юм билvv л гэж явна. -Энд чинь тахлын голомттой гэдэг биш билvv. Гэнэт тахалтай тарвага байвал яана? -Гэнэт гэдэг чинь юу гэсэн vг вэ?
----Хэрэгтэн та яагаад хадам эхээ цохиод зугатах болсноо тайлбарлаад єгєєч… -Та єєрєє бод л доо, шvvгч ээ. Би гартаа гурилын мод барьчихсан зогсож байтал хадам эх миний урд цаашаа хараад зогсоод дээр нь гэрийн хаалга тvгжээгvй онгорхой байсан гээд тєсєєлдєє. Та байсан бол ийм сайхан боломжийг алдах уу?
----Хэрэгтэн та, тайвшраад болсон зvйлийг vнэн шударгаар яриад єгєхгvй юу? -Би ёстой азгvй хvн юм. Хоолоо хийх гээд тємсє арилгаад сууж байсан чинь энэ талийгч орж ирээд надтай гар барих гээд урагш алхахдаа тємсний хальсан дээр халтираад хутган дээр уначихдаг байгаа. Ийм юм болно гэж хэн санах вэ дээ. Би ёстой их харамсаж байна. -Тэгэдээ босч ирээд ахиад хоёр удаа хутган дээр чинь унасан болж таарж байна уу?
---Нэг дээрэмчин нєгєєдєє ярьж байна гэнэ. -Би банк сэм ухаад, хэргийн газар дээрээ хадам эхийнхээ хурууны хээг vлдээх юмсан гэж єдєр болгон мєрєєддєг юм.
----Хэрэгтэн та, эхнэрийнхээ нууц амрагийг алахын оронд эхнэрээ яагаад алах болсноо шvvгдэд тайлбарлаад єгєхгvй юу? -Эрхэм шvvгч ээ, би долоо хоног болгон нэг эрэгтэй хvн алж их нvгэл хурааж байснаас, нэг муу эмийг ганцхан удаа алчихсан нь дээр гэж бодсон юм.
---Халаасны хулгайч нvглээ наминчлахаар ламтай уулзахдаа єєрєє ч мэдэлгvй сурсан зангаараа ламын цагийг нь хулгайлчихжээ. -За, чамд vйлдсэн єєр ямар нэг нvгэл байна уу? -Би нэг сайн хvний цагийг нь хулгайлчихсан юм л даа. Танд єгчих vv? -Хэрэггvй биз дээ. Эзэнд нь эргvvлж єгсєн нь дээр. -Гэхдээ эзэн нь авахгvй гээд байгаа юм аа. -Тэгвэл элдэв зvйл бодолгvйгээр єєртєє vлдээчихдээ.
---Хулгайч ломоор айлын хаалгыг хєшин онгойлгож байтал гэнэт хєрш айлын хаалга нээгдэн: -Наадуул чинь алт мєнгєн эдлэлээ дунд єрєєнийхєє хивсэн доогуур, мєнгєє аквариумдаа нуудаг юм шvv гэж шивнэжээ.
---Хоёр хулгайч ганцын камерт ярилцаж байна гэнэ. -Хєєе, хамаа ингэхэд чи наранд байхдаа юу хийж байсан юм бэ?— -Их сургуулийн оюутан байсан юм аа. -Тэгээд юунаас болоод суучихсан юм бэ? -Онолын физикийн хичээл тасалснаас болоод л тэр. -Худлаа шаагаад л, хичээл тасаллаа гэж арай ч шоронд хийхгvй байхаа. -Яах вэ дээ, онолын физикийн хичээл тасалсан тэр єдєр би банк дээрэмдэж байсан юм байхгvй юу…
---Исус Христ шавь нараа цуглуулаад сургааль айлдаж байна гэнэ. -Эрхэм шавь нар минь, дэлхий дээрх хvмvvс хар тамхийг маш их хэмжээгээр хэрэглэж нvгэл их vйлдэх боллоо. Бид тэд нарт туслаж тэр гайгаас нь салгах vvрэгтэй. Гэхдээ санасан зvйлээ сэтгэлчлэн бvтээхийн тулд бид тэр хар тамхи гээч ямаршуу зvйл байдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Тэгэхээр шавь нар минь та нар маргааш дэлхий дээр буугаад хар тамхи болгоны дээжийг авч ирцгээ. Маргааш нь диваажингийн vvдийг хэн нэг нь балбаж байна гэнэ: -Хэн бэ? -Би Иоанн байна. Марокко нутгийн гашишийн дээжийг авч ирлээ. Хэсэг хугацааны дараа мєн л хаалга цохилоод Исусийн шавь Марк Колумбийн кокаиний дээжийг авч иржээ. Энэ мэтээр шавь нар цувран энэтхэг євч, афгани героиний дээжийг авч ирэв. Тэгтэл эцэст нь хэн нэгэн нь зєєлєн тогших сонсогджээ. -Хэн бэ? -Би урвагч Иуда байна. -Чи юуны дээж авч ирэв. -Юу юу гэж зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мансууруулах бодистой тэмцэх тусгай тасгийнхан байна. Бvгдээрээ гараа дагзандаа аваад, хэвтээд…
---Хоёр Англи жентельмен гольф тоглож байна гэнэ. Нэг нь залуухан туршлагагvй болохоор байсхийгээд л алдаа гаргах тул нєгєєх нь тvvнд ахиухан шиг бэлтгэл хий гэж зєвлєєд яваад єгчээ. Залуу жентельмен нь гольф тоглож сурах гэж хэдэн цагийн турш тасралтгvй бэлтгэл хийснийх нь дараа туршлагатай нь эргээд иржээ. Тэгээд залуудаа хандаж: -Стюарт минь, та тоглож байхдаа алдаа гарган бємбєгийг талбайгаас гаргасан байна. Їvний улмаас бємбєг чинь мотоцикл унаж явсан хvний дуулгыг нь оноосноос болж тэр хvн тэнцвэр алдан ачааны машины доогуур мотоциклтэйгээ орчихсон. Харин ачааны машин нь єєдєєс нь ирж явсан хvн тээврийн автобусыг юу ч vгvй болтол нь мєргєсєн байна даа. Хэн ч амьд vлдээгvй байна. -Ээ, бурхан тэнгэр минь би чинь одоо яах болж байна ? -Стюарт, танд гэж хэлэхэд байна шvv та яг цохих vедээ зvvн мєрєє бага зэрэг доошлуулсан нь дээр дээ.
---Цогцос хадгалдаг нэгэн газраас єєд бологсдын гар алга болдог болчихож гэнэ. Єєд болсон хvн авчирхаар л маргааш нь гар нь алга болчихдог болоод удсан тул аргаа барсан ажилтнууд нь нэгэн орой отолт хийж, гаж донтой этгээдийг барихаар шийджээ. Гэтэл ямар нэг гаж донтон аймаар этгээд бус харин арайхийж явж чаддаг нэг эмгэнийг бариад ихэд гайхжээ. Тэгээд яагаад, ийгээд гээд байцааж гарсанд эмгэн: -Би бvх насаараа л хvмvvсийн алганы хээ уншиж єнгєрсєн ирээдvйг нь хэлж єгдєг хvн байлаа. Гэтэл сvvлийн vед хєгширєєд хvмvvс ч надаа юм vзvvлэхээ больсон. Гэтэл сvvлийн шєнє ямар юм уншихгvй болохоор нойр хvрэхээ байчихаад байна л даа гэсэн гэдэг.