
Энэ сарын 24-ний өдөр Москвагийн цагаар 20.50 цагт Монгол руу нисэх хуваарьтай байсан ч нислэг саатсан. Уг нислэг цаг агаарын таагүй үзэгдэл цасан шуурга зэрэг гэнэтийн шалтгаанаас бус техник үйлчилгээний улмаас саатсан гэж МИАТ компаниас мэдэгдсэн юм. Онгоцонд байсан 120 зорчигчийн бизнес зэрэглэлийнхээс бусад нь “Шереметьево” нисэх буудалд хоёр хоносон юм. Уг онгоцны дугуй хагарсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд Аэрофлотын онгоцоор нөөц дугуй илгээсэн ч ОХУ-ын гааль дээр саатжээ.
Сэтгэгдэл (2)