Өнөөдөр бүртгүүлж буй иргэдийн бичиг баримт гээсэн, огт авч байгаагүй, шилжин суусан эсвэл цахимаа авч чадаагүй гэдгээс шалтгаалан харилцан адилгүй хугацааны дараа гарах аж.
Одоогийн байдлаар иргэд идэвхтэй ирж байгаа бөгөөд нэгдсэн тоо баримт гарангуут эргэн мэдээлэх болно хэмээн Амьдрах ухаан төвийн мэргэжилтэн хэллээ.
Нийслэлийн Иргэний бүртгэлийн газраас Амьдрах ухаан төвтэй хамтран бүртгэлгүй иргэдийг бүртгэх ажлыг өнөөдөр зохион байгуулж байна. Уг ажил нь нэг сарын хугацаатай аян болж хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр нээлттэй хаалганы өдөр зарлаад байгаа юм. Тус бүртгэлжүүлэх ажилд нийслэлд амьдардаг орон гэргүй тэнэмэл хүмүүс, эмзэг бүлгийнхэн хамрагдаж байна. Эдгээр бүртгэлгүй иргэдийг олохын тулд хэвлэл болон нийгмийн ажилтнаар дамжуулан зар тарааж, хогийн цэг, траншейнаар явж судалгаа хийсэн байна. Өнөөдөр бүртгүүлж буй иргэдийн бичиг баримт нь гээсэн, огт авч байгаагүй, шилжин суусан эсвэл цахимаа авч чадаагүй гэдгээс нь шалтгаалан харилцан адилгүй хугацааны дараа гарах аж. Одоогийн байдлаар иргэд идэвхтэй ирж байгаа бөгөөд өдөрлөг дууссаны дараагаар нийт хэдэн иргэн бүртгүүлсэн нь тодорхой болох юм байна.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (1)