“Алтайн хүдэр” ХХК Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай Цээл суманд төмрийн хүдрийн ашиглалт явуулах ажлын хүрээнд өрнүүлэх бүтээн байгуулалтын талаар гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хатуу хучилттай зам барих, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бий болгох, ойр орших хил залгаа сумдын төвлөрсөн дулааны хэрэглээг хангах зэрэг заалтуудыг багтаажээ. Мөн Цээл сумын нутаг дахь уулын баяжуулах “Таяннуур” үйлдвэрээс Бургастай хилийн боомт хүртэл 168.3 км хатуу хучилттай автозамын байгууламжийг 2013 онд 80 км, 2014 онд 88,3 км замыг ашиглалтад оруулахаар гэрээнд заажээ.

Сэтгэгдэл (1)