ӨЛӨНГИЙН ЦЕХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООжээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Хаш хос сондор” өлөнгийн цехийн үйл ажиллагааг МХГ-ын байцаагчид зогсоолоо. Тус цех нь өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд гэр хорооллын дунд байрласан нь тухайн орчинд оршин сууж байгаа иргэдийн эрх ашгийг ихээхэн зөрчиж хүндрэлтэй байсан байна. МХГ-аас тус цехийн хамт олонд авсан өлөнгөө боловсруулж дуусаад үйл ажиллагаагаа зогсоох хугацаатай даалгавар өгсөн хэдий ч хуулийг үл хүндэтгэн ажилласаар байсан учраас үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоож торгуулийн арга хэмжээ авахаар болжээ
Б.Гантуяа