
Энэ сарын 29-нийг хүртэл үргэлжлэх уг сургалт, зөвлөлгөөнд Нийслэлийн болон хөдөө, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 92 удирдах ажилтнууд оролцож байна.
Удирдах ажилтнууд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын хандлага, менежментийн шинэ сэтгэлгээ, авилгын эсрэг үйл ажиллагаа, удирдахуйн ухаан сэдвээр лекц сонсож, цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүй, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах чиглэлээр зөвлөлгөөн хийж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий Прокурор болон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийх юм.
Мөн удирдах ажилтнууд цагдаагийн алба хаагчийн бие бялдар, тусгай бэлтгэлийн нормативын шалгалт өгч, спорт, урлагийн тэмцээн уралдаан зохион байгуулах аж.
Б.Чимэг