Толгойт дахь Цэргийн хотхоны урд байрлах газын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу очиход үйлдвэрт их хэмжээний гал гарч байжээ.Үйлдвэрийг дэлбэрэхээс сэргийлж ОБЕГ-ын V ангийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Газын үйлдвэрийн нэр одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд хохирлын хэмжээ болон галын шалтгааныг шинжээчид эцэслэн тогтоохоор ажиллаж байна.





















































Сэтгэгдэл (1)