Гэтэл тэр нь Ерөнхий сайдад ирэхээсээ өмнө сонинд нийтлэгдсэн байна. Үүнийг үзээд гайхаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ.

"Шинэ төмөр зам" төсөлд ОХУ оролцох боломжгүй гэсэн утгатай захидлыг Оросын төмөр зам хувьцаат компанийн ерөнхийлөгч В.Якунин Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээжээ. Гэтэл тэр нь Ерөнхий сайдад ирэхээсээ өмнө сонинд нийтлэгдсэн байна. Үүнийг үзээд гайхаж байгаагаа Ерөнхий сайд хэллээ. Тиймээс тэр Тагнуул болон Гадаад харилцааны яамнаас энэ тухай асуугаад суугаа гэнэ. Мөн тэрээр Үндсэн өөрчлөлт оруулах асуудал дээр "Засаг даргаа, ИТХ-аа иргэдээсээ сонгодог болбол зөв болно. Үүнийг өөрчлөх асуудлыг ярьж болно. Бусдыг нь сайн мэдэхгүй" хэмээн ярилаа.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (1)