

Чуулга уулзалтад Малайзын их, дээд сургуульд суралцаж буй 300 гаруй монгол оюутны 150 төлөөлөл оролцжээ.
Мөн Малайз улсад хавсран суух Элчин сайд Ч.Баттөмөр оролцсон байна. Тэрбээр Монгол-Малайзын харилцаа, гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийжээ. Уулзалтаар холбооны нэг жилийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүрмийг шинэчлэн баталсан байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (3)