Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн
эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ордын
төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач
холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын тогтоол
гарсан.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах зорилготой Засгийн газрын тогтоол гарсан. Үүнд:• “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Монголын талын хувь, “Багануур”ХК, “Шивээ-Овоо”ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс МГЛ” ХХК-д тус тус шилжүүлэх,
• Төмөртэйн төмрийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх,
• Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохистой хувилбарыг сонгох,
• Цагаан суваргын зэс, молибден, Төмөртэйн овооны цайр, хар тугалга, Нарийн сухайтын нүүрс, Бороогийн алтны орд тус бүрийн үнэлгээ, төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг судлан, зарим ордын тогтвортой байдлын гэрээг дүгнэх,
• Ураны Мардай, Дорнод, Гурван булагийн ордуудыг ашиглах боломж, нөхцөлийг судалж,төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох,
• Хөшөөт, Цайдам нуур (Бөөрөлжүүт)-ийн нүүрс, Гацууртын алтны болон бусад томоохон ордууд, газрын ховор элементүүдийн ордуудыг стратегийн ач холбогдолтой ордод хамруулах чиглэлээр судлах,
• Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулах зэрэг багтжээ.
Т.Аяз




















































