
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд дайраад зугатаасан хэрэг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, гэмт этгээдийг дор нь саатуулсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 23 дугаар хороо буюу Зүүн Ард Аюушын гудамжинд 92-48 гэсэн улсын дугаартай автомашин 28 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч арван настай хүүхдийг дайраад зугтсан аж. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэллээ.
Б.Золбоо