Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг 25 жил ашиглах боломжтой гэж үзэж байгаа. Тиймээс Эрдэнэтийн овооны орд орчимд улсын төсвийн хөрөнгөөр хайгуулын ажил хийж, хэтийн төлөв өндөртэй гэж тогтоосон талбайнуудыг Засгийн газар нөөцөд авах нь зүйтэй гэсэн саналыг Уул уурхайн яамнаас үзсэн юм.Ордын орчимд тогтоогдсон хэтийн төлөв бүхий зургаан талбайн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон гурван талбайг Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаар тогтоолоор нөөцөд авсан. Мөн “Хужиртын гол”, “Эрдэнэт-ЗУ-3-1” талбайн тусгай зөвшөөрлүүд хуулийн дагуу хүчингүй болсон учир нэмж нөөцөд авах тухай шийдвэр гарчээ. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ажиллах хугацаа 25-30 жилээр уртсах боломжтой гэсэн судалгаа гарсан байна.




















































