Өчигдөр болсон “Гэгээн муза -2013” наадмын ёслолын ажиллагаанд ирсэн зочдоос хамгийн их гадуурхагдаж, шоовдорлогдсон хүмүүс бол тус үйл ажиллагааг сурвалжлахаар очсон хэвлэлийнхэн байлаа. Сэтгүүлчид шалан дээр сууж тус наадмыг сурвалжилсан нь “Гэгээн муза”-гийн зохион байгуулалт хэр байгааг илтгэсэн. Энэ жил "Гэгээн муза"-г сурталчлахын тулд хэвлэлийнхэн зохион байгуулагчдад 5000 төгрөг төлж мандат авсан. Уг нь тус наадмыг хэдэн сэтгүүлчид л урд хойгуур нь гүйж сурталчилсаны үр дүнд нэр нь өндөр авсан гэдгийг зохион байгуулагчид умартсан бололтой. Нэрээ өсгөсөний дараа нэргэв гэгч л энэ байх. Үүгээр ч тогтохгүй тэд өнөөх үнэд хүргэсэн мандатаа өгөх гэж гурван өдөр дамнуулан сэтгүүлчдийг буцааж хөлийг нь гарздсан. Гэтэл өчигдөр ёслолын ажиллагааны үеэр адилхан 5000 төгрөгөөр авсан мандаттай сэтгүүлчдийн заримыг нь нэг давхарт тухлаг суудалд суулгаж, зарим хэсгийг нь хоёр, гурван давхрын тагт руу гаргалаа. Юуны учир яагаад ингэж байгаагаа тайлбарлахгүй мөртлөө “Та нар зогсох ёстой. Ногоон мандаттай хүмүүс хоёр давхарт гараад зогс” гэсэн алагчлалд бухимдсан сэтгүүлч олон байв.
Хоёр давхарт суудалгүй зогссон сэтгүүлчид зохион байгуулагчид нь хэлж суухыг хүсэхэд “Сэтгүүлчдэд суудал байхгүй. Зогсох ёстой” гэв. Тэд үйл ажиллагааг нь олон нийтэд хүргэх сэтгүүлчдийг үл хүндэлж байгаа нь илт. Ийнхүү энэ удаагийн наадмыг дөрвөн цагийн турш зогсоон сурвалжлуулав. Үнэхээр "Гэгээн муза"-гийн арын албаны зохион байгуулалт биш ээ. Ямартаа ч ирэх жилийн Гэгээн музаг сурвалжлах сурвалжлагчдын тоо цөөрч мэдэх нь.





















































Сэтгэгдэл (3)