Гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй, бие нь тун муу байгаа Н.Баавар
олны анхааралд байна. Өөрийгөө шатаахыг оролдсон Н.Бааварыг сэтгэл
санааны хувьд дэмжихээр урлагийнхны төөлөөлөл эргэжээ.
Гуравдугаар зэрэглэлийн түлэгдэлтэй, бие нь тун тааруу байгаа Н.Баавар олны анхаарлын төвд байна. Өөрийгөө шатаахыг оролдсон Н.Бааварыг сэтгэл санааны хувьд дэмжихээр урлагийнхны төлөөлөл өнөөдөр эргэжээ. Түүнийг “Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”-ийн удирдах зөвлөлийн гишүүд болох МУГЖ Т.Ариунаа, "Сүнс" хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, "Voice" хамтлагийн ахлагч Б.Баттулга, гитарчин Д.Өөжгий, реппер Gee, "New Star" студийн захирал Л.Энхмандах нар эргэжээ.
МУГЖ Т.Ариунаа, Д.Өөжгий нар эмч, харгалзагч нараас нь зөвшөөрөл авч, Н.Баавартай уулзан урмын үг хайрлаж, сэтгэлийн дэм өгсөн байна.
Д.Идэр






















































Сэтгэгдэл (2)