Шинэчлэлийн Засгийн газрын “11-11” төвд энэ сарын 26-ны өдрийн байдлаар Уул уурхайн яамтай холбоотой 514 санал, хүсэлт иржээ. Үүнээс 507 асуултад хариулт өгчээ. Үлдсэн зургаан асуудлыг судлан хариулахаар зэхэж буй аж. Ингэхдээ 479 санал хүсэлт, 14шүүмжлэл, 20 гомдол, нэг талархал ирсэн байна. Шийдвэрлэлтийн явц 98,6 хувьтай явж буй аж.Ирүүлсэн санал хүсэлтийн дийлэнх хувийг Оюутолгой, Тавантолгойг тойрсон асуудал байжээ. Үүнд дэд бүтцийг яаралтай шийдвэрлэх, цалин хөлсний асуудал, хувьцаа, болон хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдсон асуудал дурдагдсан байна.
Түүнчлэн Стартегийн ордууд, зэс эрдэнийн хувь, Налайхын уурхай, бичил уурхай, уул уурхайн компаниудын ажил олгогчийн талаар, тусгай зөвшөөрлийн хяналт шалгалттай холбоотой асуудлаар хандсан байна.




















































