

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг танилцуулжээ. Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр уг төслийн судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм.
НИТХ-ын төлөөлөгчдийн олонхи нь энэ төслийг дэмжсэнээр Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайланг дээд шатны байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх тогтоолыг НИТХ-ын ээлжит хуралдаанаар баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод метро байгуулах асуудлыг Засгийн Газар, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх аж.
Хэрвээ "Улаанбаатар метро" төслийг УИХ дэмжих юм бол нийслэл хот 2020 онд гэхэд метротой болох юм. Метротой болоход зарцуулагадах 1,5 тэрбум ам долларын 600 сая ам.долларыг Японы Засгийн газар хөнгөлттэй зээлээр зориулан олгохоо албан ёсоор мэдэгдсэн юм.
Д.Идэр