МҮЭ-ийн холбооноос “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх” компанит ажлыг улс орон даяар эхлүүлж байна.
Сүүлийн
үед бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь иргэдийг үнийн дарамтанд
оруулж байгаа юм.
МҮЭ-ийн холбооноос “Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх” компанит ажлыг улс орон даяар эхлүүлсэн билээ. Тус ажлын хүрээнд МҮЭХ-ноос Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөгөөс доошгүй болгон нэмэгдүүлэх санал бүхий албан бичиг хүргүүлсэн.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэмэгдүүлэхээр хуульд заасан байдаг ажээ. Хамгийн сүүлд 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 140400 төгрөг болгосон бөгөөд ирэх сарын 5-наас өмнө дахин нэмэгдүүлэх ёстой болж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөгийн нөхцөлд 239400 төгрөгөөс доошгүй байх ёстой гэж үзсэний дагуу Хөдөлмөрийн сайдад энэ тухай саналаа хүргүүлсэн байна.
Ер
нь манай оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бензин, үзвэр
үйлчилгээний үнэ нь дэлхийн өндөр хөгжилтэй улсуудынхтай адил байтал
хөдөлмөрийн хөлсний хэмжээ нь Африк орных шиг байдаг. Тиймээс
хөдөлмөрийн хөлсний хэмжээг хоёр жил тутамд нэг удаа нэмж баймаар байна
хэмээн үйлдвэрчний эвлэлийнхэн хэлж байгаа юм.
МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг эхний ээлжинд эрүүл мэндийн салбарт 182 мянга, эрдэс баялаг, эрчим хүчний салбар 224 мянга, барилгын салбарт 358 мянга, авто тээврийн салбар 210 мянган төгрөг болгохыг шаардлагадаа дурджээ.
Энэхүү кампанит ажилд цөөн хэдэн төрийн болон хувийн компани нэгдсэн байна. Хэрэв иргэдэд энэ талаар санал, хүсэлт, гомдол байвал 70119989 ба 1292 дугаарт хандаарай.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (1)