
Грек улсын Дессалоники хотноо болсон өмнөд Европын аварга шалгаруулах тэмцээнд 24 улсын 830 тогооч өрсөлдсөнөөс Монгол Улсын мастер тогооч Э.Ганзориг ийнхүү хоёр хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртсэнд хамт олон нь баяртай байна.
Тэмцээнийг модерн, үхэр болон шувууны мах гэсэн гурван төрлөөр зохион явуулжээ. Улсаа төлөөлж явсан таван тогооч оролцсон бөгөөд бүгд тодорхой амжилт үзүүлжээ. “Монголиaн Катеринг” ХХК-ийн ерөнхий тогооч Э.Ганзориг нь олон улсын чанартай тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон нь энэ юм. Өнгөрсөн жил Турк улсын Станбул хотноо болсон уг наадмаас тэрбээр гурван хүрэл медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл (3)