
Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард Монгол
банктай “Үнэ тогтворжуулах” гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу
өнөөдөр барилгын арматур, цемент нийлүүлдэг аж ахуй нэгжүүдэд
хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд тус яам, ШӨХТГ, аж ахуйн нэгжүүд гарын
үсэг зурлаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас өнгөрсөн нэгдүгээр сард Монгол банктай “Үнэ тогтворжуулах” гэрээ байгуулсан билээ. Гэрээний дагуу өнөөдөр барилгын арматур, цемент нийлүүлдэг аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд тус яам, ШӨХТГ, аж ахуйн нэгжүүд гарын үсэг зурлаа.
Ингэснээр ирэх аравдугаар сар хүртэл барилгын материалын үнийг тогтвортой барих аж. Гэрээний дагуу Монгол банкнаас аж ахуйн нэгжүүдэд 370 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Барилгын материалын үнийг тогтворжуулах замаар орон сууцны метр квадратын үнийг 1-1,5 сая төгрөгт барих боломжтой гэж БХБЯ үзэж байна.
Д.Идэр