
Монголын Ногоон Намын мэдээлэлд "Японы ерөнхий сайд бол атомын цахилгаан станциас татгалзах төрийн бодлогыг цуцлах, цөмийн эрчим хүчийг ашиглах явдлыг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талын үзэл бодолтон юм. Тиймээс урьд хоёр улсын төрийн өндөр албан тушаалтнуудын хооронд яригдаж байсан зүйлүүдийг энэ айлчлалаараа сэргээн хэлэлцэх магадлалтай.
Гэтэл, МНН-ын дарга О.Бум-Ялагч цуглааны асуудлаар Нийслэлийн цагдаагийн газраас уулзана гэж дуудахад очоод баривчлагдах дөхсөн байна. О.Бум-Ялагчийг Нийслэлийн цагдаагийн газрын нэгэн хошууч учир үл мэдэгдэх бичиг дээр гарын үсэг зур гэж шаардсан. Үүнд татгалзсан хариу өгөхөд бүдүүлэг авир гаргаж эхэлсэн. "Чи аятайхан байгаарай" гэх зэргээр дайрч давшилж, заналхийлж байжээ. Цагдаагийн газраас явах гэхэд явуулахгүй гэж гурван цагдаа ноцолдож, МНН-ын дарга О.Бум-Ялагчийг газар унаган хэвтүүлж, хүчээр саатуулахыг оролдсон байна. Энэ явцад О.Бум-Ялагчийн зүрх нь хямарч, бие нь мууджээ. Удтал маргалдан ноцолдсоны эцэст О.Бум-Ялагч арайхийн цагдаагийн газраас явж чадсан. Ийнхүү цөмийн эсрэг арга хэмжээ зохион байгуулж, үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх эрх чөлөөгөө илэрхийлэх гэсний төлөө цагдаагийн байгууллагаас хүчээр саатуулан, арга хэмжээг тасалдуулахыг оролдлоо" гэв.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (6)