
Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг удирдан зохион байгуулах “Цэрэг татлагын товчоо”-ны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах бөгөөд цэрэг татлагын ажлыг байнгын удирдлагаар хангаж ажиллах юм. Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах үеэр цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусч, бэлтгэлээр халагдан ирж байгаа үүрэгтнүүдийг хүлээн авч, ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтад хамруулах ажлыг дүүргийн Засаг дарга нар хэрэгжүүлэх бол цэрэгт татагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах байр, нарийн мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон авч, холбогдох зааварчилгааг өгөн, мэргэжлийн удирдлага, эм эмнэлгийн багаж төхөөрөмжөөр хангах, цэрэг татлагын байрыг бэлтгэх ажлыг дүүргүүдийн цэрэг татлагын товчоо зохион байгуулах юм байна.
Т.Хулан