
Харин олдоогүй байсан Ц.Батбаяр, А.Отгонбаяр нар өөрсдөө хорих ангидаа буцаж очсон байна. Тэднийг Ховд аймгийн Булган суманд гарсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэгт сэжиглэж байсан юм. Тэд ангийнхаа хянагч болон удирдлагад “Бид цагдаагийн ажилтныг хөнөөсөн хэрэгт ямар ч холбоогүй” хэмээн мэдүүлсэн байна.
Оргодлууд “Цагдаа хөнөөгөөгүй” гэсээр буцаж иржээ
Өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд Ховд аймаг дахь ШШГЕГ-ын харьяа хорих 457 дугаар ангиас гурван хүмүүжигч оргосон.Тэдний нэг болох Х.Мягмаржавыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг, Шурагийн гүүр орчмоос баривчилсан аж. Харин үлдсэн хоёр оргодлыг Булган суманд гарсан цагдаагийн амь насанд халдсан хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байсан юм. Ял эдлэх хугацаа нь долоон сар дутуу байхад оргосон гурван ялтны асуудал шүүх рүү шилжих аж.