
2012-2013 оны хичээлийн жилд Монгол
Улсын хэмжээнд 11-р ангийг 39667 хүүхэд төгсөнө. Энэ жилийн хувьд ЭЕШ-ыг БШУ-ны сайдтай зөвшилцсөний үндсэн дээр Боловсролын үнэлгээний төвийн захирал гуравдугаар сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаараа шалгалтын товыг баталсан юм. Өнөөдрийн байдлаар бүртгэл 94 хувьтай байна. Өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад бүртгэлийн явц хэвийн үргэлжилж байгаа. Бүртгэл дуусах хугацаа ойртох тусам Боловсролын үнэлгээний төв болон харилцах банкны үйл ажиллагаанд ачаалал үүсдэг учир эрт бүртгүүлэх хэрэгтэй байгаа аж. Мөн алдаатай орсон хувийн мэдээллийг бүртгэлийн хугацаанд биеэр ирж өргөдөл гарган засуулах боломжтой юм байна. Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд ажлын өдөрт 08.00 – 19.00 цаг, амралтын өдрөөр 10.00 – 16.00 цаг гэсэн уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа аж. Түүнчлэн хөдөө орон нутаг дахь мэргэжилтнүүдийн бүртгэлийн ажил энэ сарын 15-нд дуусна. Энэ сарын 15-20-ны хооронд Боловсролын үнэлгээний төвд ирж ажлаа тайлагнах юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/