Хөдлөх хөрөнгө буюу автомашин, тоног төхөөрөмж, дансны авлага зэргээ
барьцаанд тавьж зээл авах боломжийг ломбардууд хүмүүст олгож байгаа.

Хөдлөх хөрөнгө буюу автомашин, тоног төхөөрөмж, дансны авлага зэргээ барьцаанд тавьж зээл авах боломжийг ломбардууд хүмүүст олгож байгаа. Харин банкууд хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгодоггүй. Тэгвэл хөдлөх хөрөнгөө банкны барьцаанд тавьж бага хэмжээний зээл авах боломжийг мэргэжилтнүүд судалж байна. Монголын үндэсний Арбитр, Хууль зүйн яам, Дэлхийн банкнаас Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг боловсруулж, мэргэжилтнүүдийн дунд санал авч байгаа ажээ. Хэрвээ хуулийн төслийг боловсруулж дуусаад батапчихвал жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн томоохон ажил болох юм. Дэлхийн банкнаас хөгжиж буй орнуудын бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаанаас бизнес эрх- лэгчдийн эзэмшиж байгаа нийт хөрөнгийн 78 хувийг хед- лөх хөрөнгө буюу дансны авлага, машин, тоног төхөө- рөмж, үлдсэн 22 хувийг үл хөдлөх хөрөнгө эзэлдэг ажээ. Санхүүгийн байгууллагууд хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл олгох сонирхолгүй байдаг нь үүнийг зохицуулдаг хууль эрх зүйн орчин сул байдагтай холбоотой гэнэ.