
Мөн аж үйлдвэрийн цогцолборын үйл ажиллагааны дүрмийг баталсан байна. Хурлаар ТУЗ-ийн даргаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхийг томилжээ. Тэрээр Монголын хөрөнгийн бирж, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг ажээ. Харин Төрийн өмчийн хороо, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ТУЗ-ийн найман гишүүн хэн болохыг хэлэхийг хүссэнгүй.