Уран зохиолын “Бишүби” төвөөс энэ сарын 12-нд “Их Монгол” дээд
сургуулийн лекцийн танхимд хайку шүлгийн чөлөөт уншлага зохион байгуулах
гэж байна.

Уран зохиолын “Бишүби” төвөөс энэ сарын 12-нд “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд хайку шүлгийн чөлөөт уншлага зохион байгуулах гэж байна. “Тогоруун дуун” нэртэй чөлөөт уншлагад Төрийн соёрхолт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч П.Батхуяг нар өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулна. Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку юм. Япон хайку гурван мөр 17 үет шүлгээс бүтдэг. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд найман үгтэй байх нь ховор тохиолдоно. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, уламжлалд түшиглэж дундад зууны эхэн үед хөгжжээ.