
СЕХ УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт явуулах дахин санал хураалтын саналын хуудасны тоо, загварыг баталж, тойргийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг томилсон байна.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим эрх зүйн баримт бичгийн төслийг хэлэлцэн баталжээ. Тухайлбал, Хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлах, Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод туслалцаа үзүүлэх, сонгуулийн зардлын данс нээх, хаах, мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, зарцуулах, бүртгэл хөтлөх, тайлан гаргах, саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах, Радио, телевизээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх журам зэргийг баталжээ.