Бээжин хотноо спортын 3 төрлөөр болох Азийн бүсийн тоглолтын сагсан бөмбөгийн анхан шатны тэмцээнийг Сингапур дахь ЭСЯ-наас санаачлан тус улсад суралцаж буй оюутан, залуусын энэ сарын 6-нд дунд амжилттай зохион байгууллаа.Азийн бүсийн тоглолтод Сингапураас оролцох багийг шалгаруулах зорилготой тус тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 3 багийн 60 гаруй тамирчин хурд, хүч сорин өрсөлдсөнөөс түрүүлсэн эрэгтэй багийг Монгол Улсаас Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ивээн тэтгэн бүсийн тэмцээнд оролцуулахаар болов.




















































