Өнгөрч буй долоо хоногт Улаанбаатар хотод есөн төрлийн 186 халдварт өвчин бүртгэгдсэн бөгөөд ХӨСҮТ-д 500-аад өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас сүрьеэ, шар, салхинцэцэг, гахай хавдар, цусан суулга зонхилж байгаа аж.

ХДХВ-ын халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдэж, онош нь батлагдсан мэдээлэл ирлээ. 45-49 орчим насны эрэгтэй ХДХВ-ын 132 дэх тээгч болсон бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Түүнчлэн сүрьеэгийн тандалт судалгааны албанд 214 хүн хандаж үйлчлүүлснээс нийт 12 шинэ тохиолдол илэрч, хяналт, эмчилгээнд оржээ.