зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цалин, тэтгэврийг нэмэх ёстой гэж МАН-ын бүлэг мэдэгдлээ

2013-4-08
0
ЖИРГЭХ
УИХ дахь МАН-ын бүлэг хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг хөндөж ярилцжээ.
33d3b164691d679coriginal       УИХ дахь МАН-ын бүлэг хаврын ээлжит чуулганы эхний хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороодоор хэлэлцэх асуудлыг хөндөж ярилцжээ. Хугацаа нь тулсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээ, Дахин санал хураалтын зардал батлах тухай асуудлыг ном журмаараа хэлэлцэнэ. Харин Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх хуваарьт орсон Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл одоогоор бүлгийн гишүүдэд  ирээгүй байна гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ. Гэхдээ энэ хуулийн төслийг хэлэлцэхэд анхаарч үзэх асуудал олон байгааг тэрбээр онцоллоо.

Тухайлбал, сүүлийн нэг жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болсонд анхаарахыг эрх баригчдад удаа дараа сануулж байсан. Гэтэл өнөөдөр энэ бурууг засаг өөрөөсөө биш өрөөлөөс хайхыг оролдож байгааг МАН-ын бүлгээс шүүмжиллээ. Өмнөх парламентын үед батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж хөрөнгө оруулалт зогссон, эдийн засаг зогсонги байдалд орсон хэмээн зарим хүмүүс дүгнэж байгаа нь дэндүү өрөөсгөл юм. Хөрөнгө оруулалт буурсан нь амьдралд хэрэгжиж эхлээгүй энэ хуулиас болоогүй.

Энэ хуулийг дагалдаж олон дүрэм журам батлагдах ёстой ч өнөө болтол гараагүй. Харин ийм тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа нэг нам асуудлыг хэтэрхий ганцаараа хүч түрэх байдлаар шийдэхийг оролдож, зөвшилцлийг үл ойшоож, хуулиар хамгаалагдсан бусдын өмчинд халдаж байгаагаас үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид ажлаа царцааж, зарим нь нутаг буцаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн хөрөнгө оруулалт 60 хувиар буурсан нь улс төрийн тогтворгүй байдалтай холбоотой гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ.

Үүнээс гадна энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан хууль хяналтын байгууллагын эрх зүйн байдалтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэх боломжгүй гэлээ. Учир нь Маршалын албан тухай, Мөрдөх албаны тухай гэх мэт хуулийн төслүүд УИХ-д өнөө хүртэл өргөн баригдаагүй аж. Тиймээс хуулийн байгууллагуудад томоохон өөрчлөлт авчрах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж, маргааш байнгын хороогоор хэлэлцэж, нөгөөдөр чуулганаар хэлэлцэн батлах боломжгүй гэж үзэж байна. Мөн байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тэгш оролцоог хангах асуудлаар УИХ дорвитой алхам хийх шаардлагатай байгааг МАН-ын бүлгийн гишүүд шаардлаа.

Өнгөрөгч баасан гаригт “Амлалт нэхэх, шударга ёсыг тогтоох цуглаан”-д оролцогсдоос төрийн өндөрлөгүүдэд тавьсан шаардлагыг эрх бүхий хүмүүс хүлээн аваагүй. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээр дамжуулан уг шаардлагыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Харин УИХ-ын даргад УИХ-ын нэгдсэн хуралдааны үеэр гардуулж өгөхөөр болжээ. Цуглаанд оролцогсод өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт өгч, ард түмний амьжиргааг дээшлүүлэх асуудлаар төр засгаас арга хэмжээ авахыг шаарджээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа ч цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа учраас иргэдийн шаардлагыг УИХ, Засгийн газрын төвшинд хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар бүлгийн хуралдаанаар ярилцсан байна. Тухайлбал, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийн хүрээнд нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулж тооцоо судалгаа хийхийг чиглэл болгосон тогтоолын төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа гэж УИХ-ын гишүүн Я.Содбаатар онцоллоо. Түүний хэлснээр Засаг даргад нэр дэвшигчийг тодорхой хугацаанд багтаж томилох тухай захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарчээ. Ер нь Үндсэн хуулийг хоёр удаа зөрчсөн Ерөнхий сайдын шийдвэр хуульд хэрхэн нийцэж буйд дүгнэлт хийх үзэх зайлшгүй шаардлага гарч ирж байгааг ч тэрбээр дуулгасан юм. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол эдийн засгийн өсөлт өмнөх жилүүдийнхээс буурч байгаа ийм үед ард иргэд, сөрөг хүчнээс тавьж байгаа шаардлагад олонхийн бүлэг тодорхой дүгнэлт хийж, Засгийн газарт ямар хариуцлага тооцох эсэх талаар бүлгийн хуралдаанаараа ярилцах ёстой гэв.

Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлдэг жишиг яагаад энэ парламентын үед алдагдаж байгааг сонирхсон сэтгүүлчийн асуултад МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Хуульд заавал сөрөг хүчний гишүүнийг даргаар томилно гэсэн заалт байхгүй. Гэхдээ  манай нам засгийн эрх барьж байх үед Ёс зүйн дэд хороог сөрөг хүчний гишүүн тэргүүлэх ёстой гэж үзэж, Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ажиллаж байсан. Харин Ардчилсан нам өөрийн намын хүнийг энэ дэд хорооны даргаар томилсноор УИХ-д дотоод хяналт тавих, гишүүдийн ёс зүйд үнэлэлт дүгнэлт өгөх ажил цалгардаж байна” гэв.

Мөн гадаадад данстай нь тодорхой болсон УИХ-ын дэд дарга С.Баярцогтын тухайд “Ер нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны  шугамаар олдсон мэдээллийн дагуу гаднын  зарим төрийн өндөр албан тушаалтан эхнээсээ хариуцлага хүлээж эхэлсэн байна. Тиймээс С.Баярцогт гишүүнийг ч бас хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгөх болов уу гэж бодож байна. Өөрөө ч хариуцлага хүлээнэ гэж хэлсэн. Бидний зүгээс УИХ-ын дэд даргаас гадна гишүүний албан тушаалаасаа ч татгалзах болов уу гэсэн хүлээлттэй байна” гэв.

Засагтай хариуцлага тооцох уу гэсэн сэтгүүлчийн асуултад маргааш МАН-ын Удирдах зөвлөл, намын бүлгийн хамтарсан хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ гэсэн товч хариулт өглөө.



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • 123 (202.21.113.139)
    танай нам эрх барьж байхдаа цалин тэтгэвэрээ нэмчихгүй яасан юм бэ дээ, одоо өөр нам, засаг барихаар худлаа чанга дуугарцгаагаад байх юм.Үнэмшилтэй биш сонсогдоод байнаа.Хүн ажил хийлгэ лдээ МАН-ынхаан.Эр улс хуншгүй зан гаргах их онцгүй харагдах юмаа,хусмаа чамалсан хүүхэд шиг хошуугаа цорвойлгоод байх муухай юм байна шдээ.энхтүвшин энхболдтнууд,занданшатар,содбаатар нараа.Ард түмний сэтгэл зүйгээр тоглох хэрэггүй ээ.ард түмнээ бүү талцуул.та нарын хэн нь хэн бэ? гэдгийг бүгд мэднэ шүүдээ энхтүвшин,занданшатар,содбаатар.энхболдтонууд нараа.
    2013 оны 04 сарын 09 | Хариулах
  • B (182.160.44.88)
    Jaakhan daruulgatai avaachee umnu ni turd baikhdaa khiikhgui khiisen ch odoogiin niigemd naa chine bol naaldakhgui shd inflysta neg kharchaach...
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • БАНДАН ПАД (183.81.169.21)
    536 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 БОЛСОН ШҮҮ Ч ГЭХ ШИГ 1500000-ЫН ЧИНЬ ТАВАН ТОЛГОЙГООР СОЛЬЧИХСОН БАЙЖ БИЛЭЭ.ЭНЭ ЛУЙВАРЧДЫГ ШОРОНД ХИЙВЭЛ ХАЛХЫН ШОРОН ДҮҮРЧ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААВАЛ МОНГОЛ ИРГЭН БҮР 3 ӨРӨӨ БАЙРТАЙ БОЛНО.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • м (202.179.10.70)
    Сугар энэ тэрнээсээ хариуцлагаа эхлээч дээ
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • в (202.179.10.70)
    Ман хэдийдээ ардуудда ийм хайртай болсон юм бол үнэмшихэд хэцүү л байна .Бага ч гэсэн урд yeэ санаж баймаар.
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • nyamaa (202.170.65.137)
    umnukh 1.5 sayaa ehleed ugchihuuch ee dandaa hudlaa humuusiig huurch meheldeg ulsuuddaaa
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (182.160.8.48)
    tsalin nemeh ni ediin zasgiin huvid yamar ur dund hurgehiig bodoj uzeed yrij bmaar yum. Zuvhun hudlaa uls tyr hiitsgeeh yum hereg alga buh yumnii une hiigmiin daatgal tatvar nemegdej darga nar ter munguur ni zugaaltsgaagaad l ...
    2013 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    47 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    1 цаг 2 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    2 цаг 37 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    2 цаг 42 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    15 цаг 5 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    18 цаг 6 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    18 цаг 13 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    18 цаг 20 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    18 цаг 23 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    18 цаг 29 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    18 цаг 52 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    21 цаг 8 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    21 цаг 14 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    21 цаг 51 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    22 цаг 20 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    23 цаг 10 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    23 цаг 14 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    23 цаг 53 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    Өчигдөр 09 цаг 45 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК