Энэ сарын 2-ны шөнө Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг баривчилан хотод авчирсан. Цагдаагийн дэд ахлагчийн амийг хөнөөсөн этгээдүүд 17-19 насны Булган сумын нэгдүгээр сургуулийн сурагчид болохыг тогтоогоод байгаа. Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын Баянсуудал багт оршин суудаг Хурамхаан овогтой Саягас, Хызербеак овогтой Сапаргали, Хызербеак овогтой Хапаар нар юм.
Тэднийг өнгөрсөн баасан гаригт нийслэлд авчирч, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.





















































Сэтгэгдэл (1)