Наадмын зохион байгуулах хорооны ажилтан Я.Мөнхзаяагаас тус үйл
ажиллагааны талаар тодрууллаа. Тэрээр “Academy Awards Mongolia 2013” –т
шагналын эзэд үзэгчид гэлтгүй бүгд урлаг соёлоо болон өөрсдийгөө
хүндэтгээд ёслолын хувцастай оролцоно гэж ярьсан юм.

“Academy Awards Mongolia 2013” кино наадам хэзээ болох вэ?
- Кино наадам ирэх сарын 15-18-ний өдрүүдэд болно.Одоо бэлтгэл ажлаа хийж байна. Энэ жилийн наадам их онцлогтой болно.
- Энэ удаагийн наадмын онцлог юу вэ?
- “Short film” буюу шилдэг богино хэмжээний киног шалгаруулах гэж байгаа. Тиймээс илүү өргөн цар хүрээтэй наадам зохиогдоно. Нийтдээ 18 нэр төрөлд кино уран бүтээлчид өрсөлдөх юм. Урьд жил шилдэг эмэгтэй дүрийн шагнал эзэнгүй байсантай холбогдуулан манай Кино Урлагийн Академиас “Монголын кино урлаг ба эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт ЭШ-ний бага хурал зохион байгуулсан. 2012 оныг бодвол энэ жил эмэгтэй хүмүүсийн дүрийг тод томруун харуулсан кино цөөнгүй байгаа бөгөөд тэд нэлээн хүчтэй өрсөлдөх байх. Мөн бусад орны уран бүтээлчид оролцоход нээлттэй.
- Кино академиас ном гаргах тухай яригдаж байсан энэ талаар ярьвал?
- Энэ наадамд нэр дэвшиж оролцсон кино, уран бүтээлчдийн танилцуулга бүхий “Монгол Кино” ном гаргана.
- Кино наадмын бүртгэл хэзээ хаана явагдах вэ?
- МЗХ-ны Хурлын танхимд энэ сарын 1-ээс ирэх сарын 10-ны хооронд явагдана.
.
- Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгвөл?
- Кино наадмын хүрээнд нэр дэвшигч киноны премер, улаан хивсний ёслол “ӨРГӨӨ КИНО ТЕАТР”-т , нээлтийн үдэшлэг “VEGAS”-т, шагнал гардуулах ёслол УДЭТеатрт, хаалтын үдэшлэг “BLUE SKY TOWER”-т зохион байгуулагдана.