
Урьдчилсан байдлаар шалгараад байгаа нэр бүхий 18 компани төсөл хэрэгжүүлэхээр сонгосон бүсийн оршин суугч иргэдэд өөрсдийн байгууллагын талаарх мэдээлэл, танилцуулгыг дэлгэрэнгүй танилцуулсан. Тиймээс тухайн компаниудын төслөө хэрэгжүүлэх эрхийг иргэдийн сонголтоор шийдвэрлэсэн юм. Иргэдээс авсан санал хураалтын дүнгээр 14 компани шалгарсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид 30 хоногийн хугацаанд, өмчлөгч, эзэмшигч иргэдтэй гэрээ хийх аж.