Манай улсад маш олон тэмдэглэлт баярын өдөр байдаг. Гэвч хос амьдралын тулгуур болох “Ханийн өдөр” байдаггүй. Тиймээс “Ханийн өдөр”-ийг энэ сарын 12-нд МБӨ-нд анх удаа тэмдэглэж, цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. “Ханийн өдөр”-тэй болсноор ханьдаа халуун сэтгэлийн үгээ хэлж, хамтран бүтээсэн амьдралаараа бахархан, ханиараа гоёдог болох гэнэ. “Ханийн өдөр”-тэй болох зорилт дэвшүүлэн тодорхой ажлуудыг хийхээр болсны эхлэл нь энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд тоглох “Ханьдаа” тоглолт юм.“Ханьдаа” тоглолтод МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, У.Далантай, С.Эрдэнэцэцэг, Д.Амаржаргал, СТА Д.Ширмэнтуяа, СТА Б.Батмэнд,С.Цогтсайхан,Д.Хишигбаяр,Р.Дэлгэрмаа,Т.Батсайхан,Г.Эрдэнэтунгалаг,Б.Болдбаатар,М.Отгонгэрэл, дуучин Н.Тамир, Оюунцэцэг, Ц.Цэнджав, Р.Батболд, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Болд, Э.Чулуунчимэг нарын гурван үеийн хос дуучид оролцож хамтран дуулах юм.





















































Сэтгэгдэл (2)