УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн зүгийн нутгаар секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, Буянт, Туул, Тэрэлж голын сав газар, зүүн зүгийн нутгаар 1-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 2-4 градус хүйтэн байна.