Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Чимээгүй хот”-той айлсах чимээтэй хот

2013-4-09
0
ЖИРГЭХ
“Чимээгүй хот” нь экологи, хүн амын эрүүл ахуйд муугаар нөлөөлөөд зогсохгүй яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж өдрөөс өдөрт хаяагаа тэлсээр байна.
 9f78a4e7b887545abigАмьдрал буцалж чимээ шуугиан тасрахгүй Улаанбаатар хотод өдгөө сая гаруй хүн амьдарч байна. Жил ирэх тусам хотруу чиглэсэн нүүдлийн цуваа нэмэгдэж, үүнийгээ дагаад хог, утаа нь дийлдэхгүй бөөн асуудал үүсгэнэ. Хог утааны асуудлаас гадна тулгамдаад байгаа нэг асуудал бий. Энэ бол нийслэлийг тойрсон “Чимээгүй хот” буюу оршуулгын газрууд юм. “Чимээгүй хот” нь экологи, хүн амын эрүүл ахуйд муугаар нөлөөлөөд зогсохгүй яаралтай арга хэмжээ авахгүй бол хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж өдрөөс өдөрт хаяагаа тэлсээр байна.

“Чимээгүй хот”-ын үнэн төрх

    “Нарангийн энгэр”, “70 давхар”-ыг хүн бүхэн мэднэ. Их хоттой айлссан оршуулгын газруудаар явахад цаанаа л хүйт даадаг. Гэтэл өнөөдөр хүүхэд багачууд шарилын чулуугаар тоглож ноход нь ил далд тавьсан цогцосоор хооллон, эд эрхтэнг зууж авчран хэмлэх дүр зураг хэвийн үзэгдэл болжээ. Нэг ёсондоо “чимээгүй хот”-той айлссан айлууд бүр тоохоо больсон. Эндхийн оршин суугчдаас асуувал “Өө олдож байгаа газар нь энэ юм чинь. Цэрвэлээ гээд яах билээ. Эхэндээ эвгүй л байсан. Одоо бүр дасчихаж дээ” гэж байв. Үнэндээ бид 21 дүгээр зууны иргэд гэхэд итгэмээргүй орчинд амьдарч байна. Түүнчлэн “чимээгүй хот”-д булш ухаж эд зүйлсийг тонох хүн төрхт “араатан” байдгийг ойр орчмынхон нь хэлж байна. Тэд талийгчдын ясыг өндөлзүүлэн булшийг ухаж шороог нь овоолж хаях, хашлага хайсыг нь хүртэл хулгайлан төмөрт тушаадаг байна. Хүн нохой битгий хэл хүний махаар хооллогч оготны сүрэг хүртэл бий болж шарил дамжин шинэхэн ирсэн цогцосны авсыг нүхлэн орсон байх юм. Хорлонтой ч гэмээр юм уу нас барсан хүний гавлын ясыг модонд өлгөж орхисон, биеийн хэсэг газрын ясыг янз бүрийн байрлалд оруулан орхисныг харахад үхсэн хүний араг ясаар тоглох дээрээ тулаагүй байгаадаа хэмээн бодол төрснийг хэлэх юун. Хэдийгээр муу ёрлож байгаа зүйл биш ч гэсэн оршуулга дунд амьдарч байгаа айлуудын байдал өнөөдөр ийм л байна. Хамгийн эмгэнэлтэй нь иргэд чимээгүй хотын нойрсогчдын ясыг тарааж хаях, хадаг сэлтийг хөглөрүүлэхээс гадна хогоо хаа хамаагүй хаяснаас үүдэн чимээтэй хотын “чимээгүй хот” хамгийн бохирдолтой хэсэг болоод байна.

20 шахам төрлийн хорт хийг агаарт дэгдээдэг байна

     Хүний цогцсыг газар булж оршуулахад а гаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд ясууд задардаг байна. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хийг агаарт дэгдээдэг аж. Хүнийг далд оршуулсны дараа цогцост ялзралт явагдснаар хөрс бохирдож, халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тухайлбал, өмнө нь гоц халдварт, хавдрын болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай юм байна. “Чимээгүй хот” 1000 гаруй га талбайг эзэлж байна

    Одоогоор нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй нийлсэн оршуулгын 17 газар байгаагаас “Далан давхар” 137 га, “Нарангийн энгэр” 260 га, “Цагаан даваа” 50 га, “Оросын оршуулгын газар” 3 га, “Өлзийт” 35 га, “Буянт ухаа” 2 га “Алтан өлгий” гэх мэт томоохон оршуулгын газрууд байгаа.  Үүнээс гадна “Бөхөг”, “Түргэний гол”, 61- ийн гарам, Зуслангийн ногоон бүс, “Өвөр гүнт”, “Орбит”, “Тахилтын ам” зэрэг газарт иргэд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр талийгаачаа оршуулсаар байна. Энэ байдал хэвээр үргэлжилсээр байвал нийслэлчүүд бид өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох дээрээ тулаад байна. Улаанбаатар хот 147 мянган га газрыг эзлэн оршдог. Гэтэл үүний мянга гаруй га газрыг “чимээгүй хот” эзэлдэг аж. Ийм хэмжээний газарт 37 хороолол босгох боломжтой гэсэн тооцоо бий. Дөрвөн уулын дундах хавчигхан газарт амьдардаг нийслэлчүүд бидний хувьд энэ бол багагүй талбай.
Иргэд талийгаачаа хаана, яаж оршуулах нь дурын хэрэг мэт боловч илд далд оршуулах нь ямар хор хөнөөлтэйг ухааран ойлгож хойч үе, эрүүл хотынхоо төлөө санаа тавих цаг нэгэнт иржээ.

     1930 онд Улсын бага хурлаас гаргасан “Нас барагсдыг газарт оршуулах тухай шийдвэр”-ээс үүдэн ил оршуулах хэлбэр хот суурин газар багассан гэдэг. Миний нэг танил Хөвсгөлийн хүн. Тэрээр “Оршуулгын газар нь аймгийн төвөөсөө 7 км-т оршдог бөгөөд бэлчээртэй нь мөн л шарил айлсдаг тухай ярьж байсан. Хөдөөд бол хадганд боогоод ил хөдөөлүүлэх явдал элбэг байдаг аж. Зуны 30-40 хэмийн халуунд ил тавьсан цогцос хөөгөөд өндийгөөд суусан байхыг нүдээрээ харснаа тэр ярьж байсан юм” Тиймээс манай улсын хувьд хот, хөдөөгүй хүн ам нь шарилтайгаа ойрхон аж төрж байгааг дээрх баримтаас харж болох юм. Дээрх дүр зураг байгаль экологи, хүн амын эрүүл мэндэд балаг тарьж мэдэх нь.
 
“Чимээгүй хот”-ыг яаж цэгцлэх вэ

    Юуны өмнө “Ногоон оршуулга”-ыг бий болгое. Эвдэрч хэмхэрсэн хайс, ухаж сэндийчсэн булшийг харан сэтгэл сэртхийн амьдарч буй байдлыг өөрчлөх хамгийн оновчтой арга бол “Ногоон оршуулга” хэмээн олон хүмүүс үздэг. 1000 орчим га газарт 37 хороолол барих боломжтой хэмээн дээр би өгүүлсэн. Гол нь барилга барихдаа бус талийгаачдаа хүндлээд ногоон байгууламжийг бий болгоё. Гадны улс орнуудад ойр дотны хүнээ нойрсуулсан газрыг цэцэрлэгт хүрээлэн болгосон байдаг. Дэлхийн олон сая хүн амтай өндөр хөгжилтэй орнууд хэдэн мянган га газар эзэлсэн оршуулгын газраа эмхэлж цэгцлээд ашиглаж буй туршлагаас бид суралцах хэрэгтэй. Жишээ нь талийгаачиддаа Австрали улс л гэхэд хөл бөмбөгийн талбай байгуулсан бол “Хөх хот” шинэ хороолол барьсан байх жишээтэй. Яагаад бид тэгж болохгүй гэж. Цэцэрлэгт хүрээлэн бий болсноор хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөөд зогсохгүй талийгаачдын ар гэрийнхэн, ард иргэдэд халуун дулаан уур амьсгалыг авч ирнэ. Түүнчлэн элдэв халдварт өвчин устах зэрэг олон давуу тал ирэх юм. Хоёрдугаарт чандарлах хэлбэрт шилжих. Монголчууд энэ хэлбэрийг сонгож буй ч уламжлалт аргаа орхиж чадахгүй л суугаа. Дэлхийн нийтэд бол чандарлах  аргыг хэрэглэж байна. Чандарлах нь олон давуу талтай бөгөөд 1000 хэмд цогцсыг шатаадаг учир аливаа халдварт өвчний нян устдаг бөгөөд чандарлах үед гарч буй хорт утаа нь  олон давхар шүүлтүүр дамжсаны эцэст хүний биед хор хөнөөл багатай болж саатдаг байна. Хөрс бохирдохгүй, халдварт өвчин үүсэхгүй, зай талбай ч эзлэхгүй гээд чандарлах нь олон талын ашигтай аж. Үнэндээ манай нийслэл утаандаа баригдаж, хогондоо дарагдан, талийгаачдынхаа дунд амьдарч байна. Үүнийг цэгцлэх цаг нэгэнт болсныг бидний амьдарч буй орчин бэлхнээ харуулж байна. Улаанбаатар хот жижигхэн, оршин суугчид амьдрах газаргүй болсон хэмээн ярьдаг. Хот доторх 1000 га газрыг өөд бологсдодоо өгчихжээ. Энэ тоо бол бага тоо биш юм.
 Б.Аяз
0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    6 цаг 46 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    10 цаг 7 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    10 цаг 12 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК