Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чэжү аралд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртлээ. АТАШТ энэ сарын 4-6-нд Чежү аралд болсон бөгөөд манай улсаас Монголын хэт холын зайн марафон гүйгчдийн холбооны шигшээ багийн тамирчин, 100 км-ийн улсын хошой аварга, дээд амжилтын эзэн Б.Доржпалам болон спортын мастер Г.Хишигсайхан нар оролцсон юм. Хэт холын 100 км-ийн зайд уралдсан тэд өндөр амжилт гаргаж, Б.Доржпалам эрэгтэйчүүдийн төрөлд алт, Г.Хишигсайхан эмэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртлээ. Тэд урд шөнө эх орондоо ирсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.24tsag.mn





















































Сэтгэгдэл (2)