Бага насны хоёр хүүхэд нохойд уруулсан хэрэг өчигдөр Завхан аймагт гарсан байна. Тодруулбал, Улиастай сумын Жинст багийн нэгэн айлын хашаанд орой 19.20 цагийн үед золбин нохой орж, дөрвөн настай эрэгтэй Н, гурван настай эмэгтэй Н нарыг хазаж гэмтээжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийнхэн ажиллаж нохойг устган, түргэн тестийн аргаар шинжлүүлэхэд урьдчилсан дүгнэлтээр "галзуу" өвчтэй болох нь тогтоогджээ.Эх сурвалж: Өдрийн сонин




















































