зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хазара оюутнууд Монголд амьдрахыг хүсч байна

2013-4-11
0
ЖИРГЭХ
“Найман зууны тэртээ Афганистаныг хүйс тэмтэрсэн өвөг дээдсийн маань өрийг өнөөдөр амиараа төлж яваа хазара монголчууд энхтайван гэдэг ойлголт мартагдах шахсан газарт амьдарч байна” хэмээн нулимс амтагдсан үнэнийг ангийн анд маань дөрвөн жилийн өмнө “Монголоо хайсан Монгол” номондоо бичсэн нь бий.
02ae7c906ff85d2eoriginal    “Найман зууны тэртээ Афганистаныг хүйс тэмтэрсэн өвөг дээдсийн маань өрийг өнөөдөр амиараа төлж яваа хазара монголчууд энхтайван гэдэг ойлголт мартагдах шахсан газарт амьдарч байна” хэмээн нулимс амтагдсан үнэнийг ангийн анд маань дөрвөн жилийн өмнө “Монголоо хайсан Монгол” номондоо бичсэн нь бий. Чингисийн цуст монгол хүн гэдгээ хэлэхээс айж явсан үе хазара монголчуудад байсныг тэдний төлөөлөл болон Монголд суралцаж буй Аббас Даяар үгүйсгэхгүй байна. Өдгөө ч дайн самууны аюул арилаагүйг цагаан сарын дараахан болсон цуст аллагад зуу гаруй хазара монгол хүн амиа алдсан жишээ харуулна. Дайн самуун гээчийг мэдэхгүй энх амгалангийн орондоо жарган суугаа монголчууд нэг нэгнээ хайрлахын ухааныг олон зууны турш дарлал мөлжлөг амссан хазарачуудаас харж болно гэсэн ухаарлын үгийг  Аббас Даяар  хэлж байлаа. Харваас бидний нэг гэдгийг илчлэх намхан нуруу, долгионтой хар үстэй энэ залуу МУИС-ийн Антропологийн тэнхимд гурав дахь жилдээ сурч байгаа аж. Гадаад аялга нь төдий л анзаарагдахгүй түүний яриа  хүртэл   аргагүй л монгол угсаатан юм даа гэсэн бодол төрүүлэм.

Ухаан суух үедээ “Монгол” гэдгээ мэджээ

02ae7c906ff85d2eoriginal    Өдгөө Улаанбаатарт 10 гаруй хазара оюутан МУИС, Улаанбаатар ИС, MIU сургуульд суралцаж байна. Хазарачуудаас анх түрүүн Монголыг зорьсон, Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй  гурван оюутны нэг нь Аббас. Харин түүнээс хойш Монголын Засгийн газраас хазара оюутанд тэтгэлэг өгөөгүй гэнэ. Цаашдаа энэ тэтгэлэг үргэлжлээсэй, нэг ч болов хазара хүн элэг нэгтнүүдийнхээ ахуй амьдралтай танилцан дотносоосой гэж боддогоо Аббас хэлж байна. Дэлхийн өнцөг булан бүрт найман сая гаруй хазара үндэстэн аж төрдөг. Тэднээс хамгийн олуулаа нь Афганистаны хазарачууд. Хамгийн их дарлал мөлжлөг дарамт шахалт амссан нь мөн л тэд гэнэ. Дайны гал намжсан сүүлийн арван жилийг эс тооцвол дарлал дунд аж төрж байсан хазарачууд өөрсдийн угсаа гарвал, үүх түүхээ үр удамдаа өгүүлж хүүрнэсэн нь үгүй ажээ. Зарим нь бүүр хазара гэдгээ нуудаг байж. Тийм л нөхцөлд өсч торнисон Аббас 13-14 настай байх үеэс “Би хэн бэ. Яагаад хазара үндэстнийг афганууд илүү дарлаад байна вэ” гэсэн асуултад хариу эрж эхэлжээ. Үнэндээ тэднийг Чингисийн удам гэдгийг батлах, гэрчлэх зүйл тун ядмаг ажээ. Ном судар ч үгүй гэнэ. Тиймээс тэрбээр гадаадын эх сурвалжийг сонирхон судалсны ачаар өвөг дээдэс нь Чингисийн мянгатынхан болохыг хазара хэмээх перс үгний мянгат гэсэн утга угсаа гарвалыг нь илэрхийлдгийг ойлгон авчээ. Их эзэн эзэлсэн газар нутгаа сахиулахаар үлдээсэн мянгат цэргүүдийн удам болсон хазарачууд өдгөө харьцангуй тайван орчинд аж төрөх болжээ. Афганистан улсын хүн амын 25 хувийг эзэлдэг хазара үндэсний төлөөлөл болсон 65 хазара хүн улсынхаа парламентад суудаг. Парламентийн 2048 гишүүний дунд эзлэх хувь нь бага ч үндэстний төлөөлөл төрийг төвхнүүлэхэд оролцох болсон нь том боломж гэж хазарачууд итгэдэг гэнэ. Афган хэдий ерөнхийлөгчийн засаглалтай ч  тус улсын хоёр дэд ерөнхийлөгчийн нэг нь хазара ажээ. “Хүнд хэцүү бүхэн ард хоцорч байгаа. Улс орны байдал тайван болохын хэрээр хазара хүмүүс олноороо гадаад улс орнуудад сурч мэдлэг эзэмшиж байна. Би МУИС-аа төгсөөд цаашид докторантурт сурна. Гэхдээ Монголд биш бол өөр газарт ч бол дахин сурах хүсэлтэй. Ирээдүй илүү сайхан болно гэдэгт итгэдэг” гэж хазара залуу инээмсэглэсэн.

Боржигон, бэсүд овгийнхон цөөнгүй


02ae7c906ff85d2eoriginal    Афганистан дахь хазара монголчууд 1880-аад оныг хүртэл ажин түжин аж төрцгөөж байжээ. Афганы төв хэсэг болох Хазаражатыг өөрийн эзэмшил нутаг хэмээх итгэл нь аюулт дайны галыг асаажээ. Түүнээс хойш олон арван жилийг галт сумтай уралдан өрсөлдөн өнгөрүүлэхдээ цөөнгүй хэсэг нь төрөлх нутгаа орхин дүрвэсэн бол аймаглан устгах бодлогод өртөн амь үрэгдсэн нь тэднээс дутахгүй ажээ. Тэр үед хазара үндэстний 63 хувь нь үгүй болсон гэж үздэг ажээ. Дайны галаас зугтаад явчих юмсан гэж бодогддог уу гэсэн асуултад “Бид зургаан саяулаа. Хэрэв цөөхүүл байсан бол хажуу зэргэлдээ улс руу, бүүр Монгол руу ч бол дүрвээд ирэхсэн. Зургаан сая хүнийг хүлээн авах улс орон үгүй биз дээ. Тэгээд ч бид тэнд төрж, өссөн, тэндээ л амьдрах ёстой гэж бид боддог” хэмээн Аббас өгүүлж байна. Тиймээс ч олон улсын судлаачдын “Hazara Changezi” хэмээн нэрлэсэн монгол угсаатан өнөөг хүртэл эзний үлдээсэн бууриа сахин аж төрсөөр иржээ. Хэдийгээр тэд өдгөө перс хэлээр ярьдаг ч олон зууны тэртээх монгол хэл, соёлын үлдэгдэл ор мөргүй устаагүйг гэрчлэх монгол гаралтай үг хэллэг цөөнгүй бий гэнэ. Хэл ярианы нь 20 орчим хувь нь монгол үг байдаг гэнэ. Хүний биеийн бүхий л нэр нэршил, мал, амьтны нэр гээд монгол үгс олон байна. Аялгыг нь сонсохнээ орчин цагийн монгол хэлнээс илүү уйгаржин монгол бичгийн хадмал гэж андуурам үгсийн заримыг Аббас хэлж байлаа. Алгай- алга, бугай-бугуй, тохай-тохой, украа-ухархай, гацар-хацар, толгай-толгой гэх бөгөөд авга, нагацаа ч мөн яг л бидэн шиг нэрлэнэ. Хайчи, чээжи, таяаг, элчи, шигай гэх үгсийг ч хадмалгүйгээр уншигч та ойлгоно биз ээ. Хил тусдаа ч хэл нэгтэй гэдгийг илтгэх монгол гаралтай үгсээр хүүрнэн суугаа тэднийг харийнхан гэж ад үзэх сэтгэл үнэндээ төрөхгүй юм билээ. Төрх нь монгол ч зүрх нь харийнх болсон олон арван монголчууд байхад төрх нь магад харийн харагдаж болох ч зүрх нь монгол хүмүүс хазарачууд дунд цөөнгүй байдаг гэнэ. Афганчууд олон арван үндэстэн, ястнаас бүрддэгийн адил хазарачууд ч олон ястан, овог аймагтай. Тэдэн дунд боржигон, бэсүд овгийнхон ч бас бий.

Хазара бүсгүйчүүд  гивлүүрээ гээжээ

02ae7c906ff85d2eoriginalАфганистаны Бамиян хотод сүндэрлэж байсан Бурхан Буддагийн чулуун хөшөөг талибууд засгийн эрх барьж байх үедээ хазара хүмүүстэй адил харагдсан гэх шалтгаанаар нурааж орхисон гэнэ. Үнэндээ ч хазарачууд дунд буддын шашинтан бараг үлдээгүй. Ил хааны үеэс хаантнаа дагалдан исламын шашинд орсон хазарачууд өдгөө ч шашиндаа үнэнч хэвээр үлджээ. Гэтэл Талибаны засгийн газрынхан “Хазарачууд лалын ариун шашинтан биш учраас алж устгаж болно. Хазара хүнийг алах нь нүгэл биш” гэсэн ухуулга дэлгэрүүлж олноор нь устгаж байжээ. Тэр хүнд үе ард үлдэж, хазара хүүхдүүд таван наснаасаа эхлэн сургуульд сурч байна. Монгол шиг хүн бүр бичиг үсэгтэн болоогүй ч охид, хөвгүүдээ эрдэм номд сургахыг илүүд үздэг болсон гэнэ. Хазара эрчүүд амьдралаа авч явах үүргийг ягштал биелүүлэхийг чухалчилдаг бол бүсгүйчүүд гэр зуураа хүүхэд хүмүүжүүлэх, эр нөхрөө асрах үүрэгтэй байжээ. Байжээ гэхийн учир нь лал шашинтны хатуу чанд энэ “дүрэм” сүүлийн үед зөөлөрч, хазара хүүхнүүд гивлүүрээсээ салсан төдийгүй гэр сахих үүргээсээ чөлөөлөгдөн эрдэмд шамдаж, ажил хөдөлмөр хийх болсон байна. Исламын шашны хатуу чанга шаардлага афган дахь хазарачуудын дунд нь амь бөхтэй явсаар өдгөө хүрсэн нь өнөөх л дайн самуунтай холбоотой гэнэ. Пакистаны хазарачууд харьцангуй чөлөөт сэтгэлгээтэй, илүү амгалан амьдардаг байна.  Аббасын гэрлэсэн найзууд  эхнэрээ зарц мэт байлгахыг хүсдэггүй гэж тэрбээр хэлж байлаа. Хөдөө тосгон, гацаанд амьдарч буй хазара хүмүүс харьцангуй эрт гэрлэдэг бол хотын залуус гэрлэлтийг хоёрдугаарт, сурч боловсрохыг нэгд үздэг болжээ. Аббас өдгөө 25 настай, хараахан гэрлээгүй. Түүний хувьд докторт сурч,  илүү ихийг мэдэж авах нь нэгдүгээр зорилго ажээ. Аав нь гэр орныхноо тэжээдэг худалдаачин хүн байсан. Харин ээж нь бусад хазара эхчүүдийн адил үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж, дайн дажны галд өртүүлэхгүйн төлөө сэтгэл чилээн өнөөг хүрсэн байна.

Хамгийн дуртай зүйл нь морь унах

02ae7c906ff85d2eoriginal    Аббас Монголд ирэхийнхээ өмнө Монголын талаар мэддэг болсон байжээ. Монгол хүмүүстэй уулзаж, Монголын тухай уншиж судалсан болохоор Монголд ирэхэд харь хол, тэс өмнөө санагдаагүй гэнэ. Хэдийгээр өөрөө шашингүйн үзэлтэн боловч шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдагт хамгаас илүү баярлажээ. Түүнчлэн Монголын хөдөө нутаг түүнд яг л төрсөн гэр шиг нь дотно санагддаг гэнэ. “Хазарачууд ч мал аж ахуй, газар тариалан эрхлэн аж төрдөгөөс тэгсэн байх магадлалтай, өөр бусад орныхон хөдөө очоод их гайхдаг. Би огт тэгээгүй”  гээд морь унан Туул гол гаталж байгаа зургаа үзүүлэв. Тэрээр Хэнтий, Сүхбаатар аймагт очиж амарчээ. Мал маллаж, монгол гэрт хэд хоносон өдрүүд хамгийн дурсгалтай нь гэж хуучлах. Хөдөө амрах хугацаандаа өвөг дээдсийн үедээ оччихсон ч юм шиг бодогдсон гэнэ. Түүнийг хөдөө рүү татах хүч нь морь ажээ. Морь унах хамгаас дуртай түүнд монгол найз олон. Тэдний нэг нь Аббаст монгол дээл бэлэглэжээ.

Замын зардал нь өндөр учраас хазара оюутнууд зундаа л нэг нутгаа зорьдог. Тэднийг очиход хавь ойрынхон  гэрт нь цуглаж, Монголын сонин сонсож заншжээ. Аббас ч өөрийн үзсэн дуулснаа харамгүй хэлдэг гэнэ. Харин Улаанбаатарыг сайн мэдэхгүй гэдгээ хэлэлгүй нуучихдаг гэлээ. Хотоор хамаагүй явахыг хүсдэггүй гэсэн нь ямар учиртайг тайлбарлалгүй үлдээсэн юм. Магад хоёр жилийн өмнөх хил дээрх явдал сэтгэлд нь таагүй сэтгэгдэл үлдээсэн байж ч болох. Тэрээр Бээжингээс галт тэргээр гарч, Замын-Үүдэд иржээ. Монгол хэл сайн сураагүй  байсныг хэлэх үү, визний хугацаа дууссанаа мэдээгүйгээс хоёр хоног хилийнхэнд байцаагдаж, террористоороо дуудуулжээ. “Би террорист  биш, та нартай адил монгол цустай хазара хүн” гэж хэлээд ч ойлголцоогүй гэнэ. Шашны үзэл суртлаас илүүтэй хүмүүсийн хандлага түүнд жийрхэх сэтгэл төрүүлсэн бололтой.

Гэхдээ л хазара оюутнууд дунд Монголд ажиллаж, амьдрах хүсэлтэй нь цөөнгүй гэдгийг хэлж  байлаа. Ерөнхийлөгчийн монгол туургатныг нэгтгэх уриалгыг талархан хүлээн авсан хүмүүсийн нэг нь Аббас бөгөөд өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Батулгатай уулзаж, Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа дуулгажээ. Монголд суурьших, Монголын иргэн болох хазарачуудын хүсэлт Ерөнхийлөгчийн сонорт хүрсэн эсэх, үүнд ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй ч чих тавин хүлээсэн хэвээр байгаа гэнэ.

Д.ЦЭЭПИЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №006
0
ЖИРГЭХ
Санал болгох
Танилц: Монголын өмчлөлийн анхны зорчигч тээврийн онгоц “Боинг 767-300ER”
Өнөөдөр Д.Данзанравжаагийн 9-р дүрийг сэнтийд нь залах ёслол болно
Монголын газрын зургийг Хятадад дуудлагаар худалдахаар бэлджээ
Орос минжүүд Монголд тавтай өвөлжлөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zochin (182.160.36.168)
    abbasaa zalgaarai 96092580
    2013 оны 12 сарын 05 | Хариулах
  • mongolhvv (91.176.234.178)
    hazaruud mongol garaltai bishee?? ta nar naad hudalaa surtalchilgaa bolio?? hazaruud oni ertenii tvvhtei afganii uguuli ard tvmen shuu?? ODOO barag 10 say hvntei tom vndesten dee?? iim azi byui mongoljuu tothtoi hazar mash hobor baidag?? hudalaa gebel afganii hazarstan sait ruu orood haraarai?? nul ari torhtoi afganuud shuu dee??
    2013 оны 04 сарын 14 | Хариулах
  • Usa (70.194.67.83)
    Yg l mongolchuud shuu dee.Edniigee demjeed mongoldoo suurishuulah heregtei shuu.Bid oluulaa murtluu delhiigeer tarhsan ni haramsmaar uma.Oluulaa bhdaa huchtei gedeg shuu dee.Amjilt huseye
    2013 оны 04 сарын 12 | Хариулах
  • Munkhbat mendbaatar (122.201.18.46)
    Abbas gej der yarigdaj bgaa zaluu ene setgegdeluudiig unshij bga bh Gej naidaj bn Minii fb haygaar orood irvel esvel batoshu@ yahoo com ruu holbogdooroi Asuh yarih yum bn
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • hasag (182.160.9.175)
    aa muu xasaguud l bn shd
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • zochin (194.228.11.15)
    ehnii eeljind tvr heden jiliin viztei oruulj ireed hereg tuvugt orootsoldohgvi bol udaan hugatsaagaar amidrah erh ugsun ni der bh.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • s (182.160.28.198)
    ene hunzuv yarij bna ezen haana mine deerees harj bgaa
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • МОНГОЛЧУУД ОЛУУЛАА! (202.179.29.70)
    ЯГ МОНГОЛ ЦАРАЙТАЙ ХӨӨРХӨН ОХИНЫ ЗУРАГ БАЙНА. МОНГОЛ ХАЗАРАЧУУД 6 САЯ БОЛТОЛ ӨССӨН ГЭХЭЭР ТИЙМ ХҮНД НӨХЦӨЛД МАШ САЙН ҮРЖСЭН БАЙНА ШҮҮ ХЭ ХЭ ХЭ. . . . . . . . . АЖИЛСАГ, УХААНТАЙ, БИЕ СЭТГЭЛ ЭРҮҮЛ, ЗАЛУУ ХАЗАРАЧУУДЫГ БАГА БАГААР УУСГАН АВДАГ БАЙХАД БОЛОХГҮЙ ЮМГҮЙ САНАГДАЖ БАЙНА. . . . . . . . . ӨӨРИЙН УДМЫНХАНДАА ХЭРХЭН ХАНДАЖ БАЙГААГ ЭЗЭН ЧИНГИС ХААН МААНЬ ДЭЭД ТЭНГЭРЭЭС БАС ХАРДАГ Л БАЙЛГҮЙ? . . . . . . . . МОНГОЛЧУУД ОЛУУЛАА БОЛОХ ТУСМАА Л ХҮЧИРХЭГ БОЛНОО ДОО?
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** (122.201.18.5)
    нэг бавайсан сахалтай афган, хазар хүнийг ***** нь гэмт хэрэг биш гэж ярьж байгаа бузарууд наадуул чинь залхуу муу хүмүүс гэж хэлэх нь энүүхэнд байлгүй.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ZOCHIN (203.91.117.4)
    MANAIHNAAS SHUNALTAI,ZALHUU GEBEL HUDLAA AFGANDAA HAMGIIN HUDULMURCH GEDGIIN BNA LEE.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ba (124.158.70.1)
    yahev tuhai ued tend haana suuj bsan humuus chin zalhuu bhgui yaahiin hehhe
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • ***** itge (142.59.100.86)
    Naad Hazaaruudig chini hamgiin archaagyi, zalhuu, aimaar ataach humuus geed Afganuud uzdeggyi um bilee. Afganaas oor shingeeh gazargyi baihoo.
    2013 оны 04 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    10 цаг 50 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 0 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    11 цаг 39 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    11 цаг 51 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 6 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 13 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    12 цаг 41 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК