Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Ялалт: ИЗНН сонгууль өнгөрөөд унтчихдаг гэдэгтэй гишүүд эвлэрчихсэн

2013-4-12
0
ЖИРГЭХ
  ИЗНН-ын гишүүн, Шударга өрсөлдөөн төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалттай дараах асуудлаар ярилцлаа.

showimage.php      ИЗНН-ын гишүүн, Шударга өрсөлдөөн төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалттай дараах асуудлаар ярилцлаа.

    - ИЗНН-д та Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний хорооны гишүүн, Намын дэд дарга гээд нэлээн дээгүүр албыг хашиж байлаа. Яагаад гэнэт сонгуульт ажлаа  өгөх болов оо. Ямар нэгэн эрх ашгийн зөрчил гарав уу?

    -Намын гишүүн хэвээр байгаа. Дээрх таны хэлж байгаа намын сонгуульт ажлаа л өгсөн. Намыг төлөөлүүлэн ажил хийлгэх гэж байгаа хүмүүс миний зарчимд нийцэхгүй шаардлага тавиад байсан учраас дээрх сонгуульт ажлаа өгөөд байна. Дэд даргын ажил гэдэг бол хийвэл маш их ажилтай. Хийхгүй бол ямар ч эрх мэдэлгүй л алба. Нам гэдэг бол олон нийтэд нээлттэй,  ажил хийдэг, гишүүдээ зохион байгуулдаг,  нийгмийн олон асуудалд зөв шийдэл олж чаддаг, бодлого боловсруулдаг  байгууллага байх ёстой. Гэтэл манай намын хувьд жирийн гишүүнийхээ хувьд шүүмжлэхэд олон жилийн түүхтэй хэрнээ  бодлого боловсруулах ямар ч туршлагагүй,  боловсруулсан бодлого ч байхгүй л сууж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон намтай нэгдэж байсан учраас намын  үзэл баримтлал бодлого чиглэл нь өөрчлөгдөж хувьсаж байсан учраас бодлого нь төлөвшиж чадаагүй. Шударга, үнэнч, чадварлаг хүмүүс энэ намд олон бий. Тэдэнтэйгээ нэгдээд  нам дотроо жигүүр байгуулж  нийгэмд хэрэгтэй зүйл хийе гэсэн шийдэлтэй байна. Намын  ялзарсан үхшмэл байдлыг ил гаргаж тавиад ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа нь намын гишүүдийг нэлээн мохоодог. Тэр ч утгаараа нийгэмд Иргэний зориг ногоон нам бол цэвэр  нам гэсэн ойлголт төрүүлдэг ч нөлөөлөлгүй нам гэдгийг олон түмэн мэддэг.

    - Иргэний зориг ногоон нам сонгуулийн үеэр  идэвхждэг. Бусад үед чимээгүй болчихдог хэмээн хүмүүс шүүмжилдэг. Уг нь АН-ыг залгаад гарсан “ах” нам шүү дээ. Энэ тухайд?

    -2012 оны сонгуулийн үеэр энэ намтай нэгдсэн. Сонгуулийн өмнө Шударга өрсөлдөөн төрийн бус байгууллага дээрээ тулгуурлан монгол хүний төлөө дуугарч ажилладаг нам байгуулья гэсэн санал гаргасан юм. Ер нь монголд  хүний төлөө гэсэн сэтгэл зүрхтэй улс төрчид харагдахгүй байгаа шүү дээ. Ард түмэн ч надтай адилхан дүгнэлт хийх байх. Монголд мөнгө эрх мэдэлтэй хүмүүст хууль  үйлчилдэг. Ядарсан нэгэнд  хууль маш хатуу ширүүн байдаг. Ядуурал дээд цэгтээ хүрлээ. Өнөөдөр Монгол Улсад хэчнээн хүн хогийн цэг дээр амьдарч байна вэ. Хэчнээн хүн  хүнсний бүтээгдэхүүнээ өдөр хоногоор хэмжиж авч байна вэ гээд  асуудлууд ар арааасаа ундарч байна. Тиймээс   үүнд үүнтэй тэмцэх шаардлага  гарчээ гээд бидний хэсэг нөхөд сонгуулийн өмнө  нам байгуулах гэж байлаа. Тэгээд олон нам байж байхаар  байгуулагдсан намтай нэгдвэл яасан юм бэ гээд  Иргэний зориг ногоон намтай нэгдсэн. Үнэхээр цэвэр нам, лидер нь зовлон үзсэн  хүн гэж харж байсан учраас энэ намд чаддаг мэддэгээрээ туслан цул болоод явъя гэж анх нэгдсэн юм.
 
    -Өнгөрсөн сонгуульд та бүхэн цул болон хүч нэмжээ. ИЗНН УИХ-д хоёр суудал л авснаас өөр амжилт гаргаагүй. Энэ юутай холбоотой гэж та дүгнэж байна вэ?


    -Сонгуульд бид  бүх чармайлтаа дайчлан ажилласан. Харамсалтай нь  бодлого, мөрийн хөтөлбөрөө сайн боловсруулж чадаагүй. Миний хувьд  дэд даргын ажлыг гурван сард аваад түүнээс хойш  намыг нэлээн сайн зохион байгуулалтад оруулъя гэж хичээж ажилласан. Наад зах нь  намын  бичиг баримт нь  эмх цэгцгүй байсан. Дотоод ажлыг  хариуцсан дэд даргын ажил хүлээж авахдаа ямар ч цаас хүлээж аваагүй. Би үүнийг маш гайхсан. Дотоод ажил чинь  бодлого, системтэй төлөвлөгөөтэй явагдах ёстой. Гэтэл нэг ч бичиг цаас байхгүй. 13 жилийн нүүр  үзсэн  нам хэрнээ байр ч алга байна шүү дээ. Эндээс маш том гаргалгаа хийж өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой.

    -Иргэний зориг ногоон намын дарга нь гишүүн, сайд болдог жишиг олон жил өрнөлөө. Дотор нь байгаа хүний хувьд үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

    -С.Оюун гэдэг хүнийг яаж дарга байлгах вэ гэдэг бодлого  гарч байгаа болохоос биш  гишүүдээ дэмждэг, хүмүүсээ нэмье, гишүүнчлэл, бодлогынхоо цар хүрээг өргөтгөе гэсэн зорилго  үнэндээ харагдахгүй байгаа. Манай нам  сонгууль өнгөрөөд унтчихдаг гэдэгтэйгээ эвлэрчихсэн. Дэд даргын албыг аваад намаа унтуулахгүй гээд нэлээн үзлээ. Намын удирдах зөвлөлгөөнийг гурван удаа зохион байгууллаа. Намын гишүүд уулзаад ярихад ямар үзэл баримтлалтай нам юм бэ гэдэг дээрээ  хүртэл өнөөдөр  тогтоогүй л байж байна. Гуравдагч хүчин гэдгээр нийгэмд  эрүүл саруул улс төрийн бодит хүчин ажиллах орон зайг нь хааж байгаагийн эсрэг тууштай тэмцэе гэж бодож  намын дэд даргынхаа ажлыг өгсөн.

    -Та Иргэний зориг намын ирээдүйг хэрхэн харж байна вэ?


    - Төрд итгэх ард түмний итгэл дундарчихлаа. Энэ утгаараа нийгэмд эрүүл улс төрийн хүчин шаардлагатай байна. Үнэхээр шударга зоригтой дайчин залуусыг хүсч байна шүү дээ. Иргэний зориг ногоон нам үнэхээр энэ орон зайг нөхөж чадах  болов уу гэдэг эргэлзээтэй болчихоод байна. Одоогийн  бүтэц зохион байгуулалтаар бол энэ ямар ч боломжгүй. Тиймээс бид  жигүүр байгуулж нам дотроо шинэчлэл хийхийн төлөө ажиллана. Болохгүй бол бид өөр арга замыг хайна. Улс төрийн нам хэд ч байж болно шүү дээ. Ямар ч байсан шударга ёсны төлөө тэмцэнэ.

    -Тэгэхээр таны ярианаас үзэхэд цаашид  улс төрд нэлээн шаргуу орох нь ээ дээ?


    -Хуульч хүнийхээ хувьд  нийгмийн шударга ёсны төлөө тэмцдэг. Гол нь шударга нийгэмд  амьдармаар байна шүү дээ. Өнөөдөр Монгол Улс хөгжлийн тухай яриад байдаг. Гэтэл хөгжилд саад болж байгаа зүйл нь шударга бус үйлдэл л байна шүү дээ. Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, эрх мэдлийн тэгш бус байдал, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг гээд шударга бус явдал хэрээс хэтэрлээ. Хулгай, луйврыг илчилж хариуцлага хүлээлгэн төрийг аюулгүй байлгах үүднээс шүүх хуулийн байгууллагын шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой. Миний хувьд улс төрд зүтгээд байх сонирхол байхгүй. Гэхдээ  “хүн нэрээ тогос өдөө” гэдэг шүү дээ. Монголчууд бид  гурван саяулахнаа хэрнээ буруу тийшээ яваад байгааг чимээгүй хараад  сууж чадахгүй  байгаа учраас улс төрд хөл тавьсан.  
Зарим хүмүүс  улс төрийн эрх мэдлийн төлөө энэ яваад байна гэж ойлгож магадгүй.  Гэхдээ цаг хугацаа бүхнийг  харуулна. Долоон жилийн  хугацаанд би хууль шүүхийн болохгүй бүтэхгүй  байгаа зүйлийг ярьж ирсэн.  Хэрвээ  шударга ёс нийгмийн зөв зохион байгуулалт амьдралд байсан бол би мөрөөрөө сайхан судалгаа хийгээд гэр бүлтэйгээ амьдармаар байна.

    -Ямар нэгэн намд харъяалагдаж байгаа хүн даргынхаа эвийг олж ажиллах ёстой гэсэн бичигдээгүй хууль Монголд бий гэж хэлж болно. Та үүнийг хэр мөрдөв? 


    -Ер нь  тийм шүү дээ. Даргадаа таалагдах, эрх мэдэлтэй хүмүүсийг зусарддаг нь нийгмийн гол шалгуур болчихоод байна . Монгол хүмүүс бол ингэж амьдрах хүмүүс биш. Монголын залуус  хэлье гэсэн үгээ хэний ч өмнө хэлдэг байх ёстой. Тиймээс энэ байдлыг бид өөрсдөө өөрчлөх хэрэгтэй. Иргэний зориг ногоон нам бол маш жижигхэн хувилбар нь.

        -Хуульч  хүний хувьд санааг тань чилээж байгаа ямар асуудал байна вэ?


    -Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол хүний эрхийн зөрчилтэй тэмцэх үүрэгтэй хуулийн байгууллагын ажилчид худалдагдсан явдал. Бүлэглэлд хуваагдан хэн нэгний төлөө шүүгч, прокурор,  цагдаагийнхан маань хууль бус шийдвэр гаргадагт санаагаа чилээж явдаг. Энэ бол хамгийн том эмгэнэл.  Хүний эрхийн түгээмэл хоёр зөрчил байна.  Нэгдүгээрт жирийн иргэд бие, биенийхээ эрхийг зөрчих, хоёрдугаарт төрийн албан хаагч бие, биенийхээ эрхийг зөрчиж байна.  Төрийн албан хаагч хүний эрхийг зөрчдөг үйлдэлтэй тэмцдэг механизм манайд алга. Өнөөдөр Монгол Улсад Цагдаа хүчтэй байж гэмт хэрэг нийгмийн зөрчилтэй тэмцэнэ. Гэтэл  өдрөөс өдөрт энэ цагдаагийн байгууллага хүчин мөхөсдөж байна. Цагдаагийн эрх мэдлээ хязгаарлалаа л гэнэ. Энэ хууль хяналтын байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийг хүрээнд хийх ёстой ажлууд хийгдэхгүй байгаа учраас ийм байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад үнэхээр шударга ёс байгаа л бол шүүгчийг шударга байлгах ёстой. Прокурор, хууль хяналтын байгууллагын ажилчдыг шударга болгох ёстой. Шинжээчдийг шударга байлгах ёстой.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ***** (180.149.78.20)
    Zow 2
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • ***** (202.70.41.202)
    zuv l yrisan bna schuu dee uun schig zaluuchuud ih boloosoi sain bna ulam zaaschaa itgeltei temz amjilt huzy
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • зочин (202.170.66.194)
    хүний хийсэн юмыг хуулахаа боль 24
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • ***** (103.11.193.238)
    Teneg huduunii mangar
    2013 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК