Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрик Шмидт: Интернэт бол хязгааргүй зах зээл

2013-4-14
0
ЖИРГЭХ
Түүнтэй "Google" корпорацийн өнөөгийн төлөв, ирээдүйн стратегийн талаар "Сnет"-ийнхэн ярилцсаныг сонирхуулъя.
Eric-Schmidt-007    "Google" корпораци сүүлийн үед хэд хэдэн асуудалд орсон. Тэднийг Францын засгийн газар “Google Streetview” бүтээгдэхүүн нь хувийн нууцад халдсан гэх хэргээр шүүхэд өгсөн, АНУ-ын Дээд шүүх “Google Books” буюу номын сайтыг зохиогчийн эрхэд халдсан хэмээн үйл ажиллагааг хориглох хүртэл шийдвэр гаргасан гэх мэтчилэн тоочвол гарын хуруунаас хол давна. Гэвч мөнгийг цагаар бус секундээр олдог тус корпорацийн хувьд энэ бүхэн тийм ч сүйдтэй хүндрэл биш ажээ. Хэдий их мөнгөтэй ч гэсэн мөнгөөр шийддэггүй зүйлс бизнесийн ертөнцөд өч төчнөөн. Тэр бүхнийг зохицуулж, өөртөө ашигтайгаар бүр байя гэхэд хохирол багатайгаар шийдэж чадна гэдэг бизнесмэн хүний онцлог.

"Google"-ийн СЕО хэмээх эрхэм хүндтэй албан тушаалы эзэн байсан Эрик Шмит гэгч эр. Тэрбээр "Apple" корпорацийн захирлуудын зөвлөлийн гишүүн асан. Карнеги Мелоны их сургууль, Принцтоны их сургуулийн зөвлөлийн хүндэт гишүүнээр ажилладаг. "Google" корпорацийн захирлуудын зөвлөлийн даргаар 2001 оноос ажиллаж байгаад саяхан албан тушаалаа өгсөн.

Түүнтэй "Google" корпорацийн өнөөгийн төлөв, ирээдүйн стратегийн талаар "Сnет"-ийнхэн ярилцсаныг сонирхуулъя.

Eric-Schmidt-007-Энгийн асуулт. Таны бодлоор "Google" гэж юу вэ?

-Маш олон хүн "Google"-ийг зүгээр л нэг хайлтын систем, эсвэл интернэт зар сурталчилгааны компани гэж ойлгодог. Манай компанийн зорилт “Дэлхий нийтийн мэдээ мэдээллийг эмхэтгэж, хэн ч, хаанаас ч, яаж ч олж болох боломжийг бүрдүүлэх” гэж тодорхойлсон байдаг. Миний бодлоор "Google" бол хайлтын систем, интернэт зар сурталчилгааны компаниас гадна хамтран ажиллагсдын сүлжээ, интернэт хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн интернэт орчны дэд бүтцийг хөгжүүлэгч гэж ойлгодог. Бид өдөр бүр хэдэн хүнд хэчнээн долларын ашиг олж өгч буйг би сайн мэдэхгүй. Гэхдээ чамлахааргүй өндөр үзүүлэлт гарна гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Манайх 2010 оны байдлаар 24.5 мянган ажилтантай гэсэн тоо баримт байдаг ч би үүнд итгэдэггүй. "Google"-ийн ажилтнууд үүнээс ч олон бий. Магадгүй та ч байж болно шүү дээ.

-Ирэх арван жилд "Google"-ийн хайлтын системийг хэрхэн шинэчлэх шаардлагатай вэ?

-Юуны түрүүнд бичсэн үгээр бус утгаар нь хайх, дэс дарааллыг эрэмблэх шаардлагатай байна. Хайлтын үр дүн яг бичсэн үгийг үзүүлэхээсээ илүүтэй өгөгдлийн утгатай вэб сайтыг харуулах зэрэг давхар функцтэй болгохоор ажиллаж байгаа. Үнэндээ мэдээллийн технологи маш хурдацтай хөгжиж байгаа учир ирэх арван жилд ийм, тийм болно гэдгийг таахад хэцүү. Жишээ нь "Google"-ийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Бриний зохион бүтээсэн төхөөрөмж байна. Энэ нь хүний тархийг компьютерт холбож, тархинаас ирж буй өгөгдлийг интернэт болон компьютерийн сангаас хайлт хийх боломж олгох юм. Одоогоор энэ төхөөрөмж нь туршилтын шатандаа явж байгаа. Арван жилийн дараа гэхэд хэрэглээнд нэвтрээд эхэлчихсэн байх болов уу.

-Дэлхийн зах зээлийг интернэт илүү ардчилсан болгож буй гэдэгтэй санал нийлдэг үү?

-Мэдээж. Интернэт бол хил хязгааргүй зах зээл. Ширхэг бүтээгдэхүүнээс эхлээд олон зуун сая тонноор нь ч захиалж, борлуулж болдог. Интернэтэд хүн бүр тэгш эрхтэй. Гэвч үүний цаана хууль бус үйл ажиллагаа байхгүй гэх баталгаа үгүй. Энэ бүхнийг харж, хянана гэдэг нүсэр хүн хүч, зардал чирэгдэл шаардагддаг. Интернэт эхлээд дэлхийн зах зээлд мэдээ мэдээлэл түгээх хэрэгсэл нь байсан бол одоо бизнесийн орчин нь болсон байна шүү дээ. Удахгүй бүх зүйл тэнд байх болно гэдэгт би итгэдэг.

Eric-Schmidt-007-Тэгэхээр таны бодлоор интернэтэд хараахан бүх зүйл орчихоогүй гэсэн үг үү?

-Бараг л бүх зүйл гэж хэлмээр байна. Манай захирлуудын зөвлөл хуралдахад хэд хэдэн оновчтой санаа гарч ирсэн. Бид үүнийг бодит ажил болгож, хэрэглэгчдэд удахгүй танилцуулах болно. Тэгэхээр та ойлгох байх. Ер нь хүний хэрэглээ хязгааргүй шүү дээ. Үүн шиг интернэт хэрэглээнд ч хязгаар гэж үгүй.

-Таны бодлоор интернэт орчинд ямар хүн илүү амжилт олох бол?

-Ихэнх хүн өглөө есөн цагт ажилдаа ирж, тав эсвэл зургаан цагт ажлаасаа буудаг. Тэдний бүтээмж ажлын найман цагт юуг хийж, амжуулж чадсанаар хязгаарлагддаг шүү дээ. Энэ бол олон арван жил ажиглагдаж буй баримт. Таны эцэг эх, эмээ өвөө ч ийм маягаар ажилласаар ирсэн. Бид XXI зууны хүмүүс гэж өөрсдийгөө нэрлэх дуртай. Гэтэл бидний хэд нь цаг хугацаа орон зайд баригдахгүй ажиллаж чадаж байна вэ. Хариулт нь цөөн гэдэг тодорхой. Бидэнд орон зайд хязгаарлагдахгүй ажиллах орчин нь байсаар байтал яагаад бид хуучны маягаасаа татгалзаж чадахгүй өнгөрсөн цагтайгаа зууралдах ёстой юм бэ. Энэ бүхнийг өөрчлөх гэсэн хүмүүс бий. Эхнээсээ эхлээд энэ бүхнийг хэрэгжүүлж байна. Тэгэхээр ийм орчинд цаг нарыг умартаж, төлөвлөгөө зөв боловсруулж чадах аливаа хүн амжилт гаргахад болохгүй гэх шалтгаан байхгүй.
Б.Билэгт

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 1 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 49 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 10 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК