Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайдтай хариуцлага тооцох, алдааг нь шүүмжлэх амархан

2013-4-16
0
ЖИРГЭХ
УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
ерөнхий сайд хариуцлагаУИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАН-ын бүлгийн гишүүдийн зүгээс Ерөнхий сайдад хариуцлага тооцох шаард­лага хүргүүллээ. Хамгийн гол нь түүнийг Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэлээр ийнхүү огцруулах шаард­лага тавьж байна. Энэ талаар хувь хүний тухайд ямар бодолтой байна вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг МАН албан ёсоор өгчихлөө. Ийм зэргийн асуудал ярихад арай эрт байна гэж би бодож байна. Засгийн газар хөрөнгөө татаад, бүтээн байгуулалтаа эхлэх гэж байхад ингэх нь таатай үзэгдэл биш байх. Ажил хийж байгаа хүнд алдаа оноо их бага хэмжээгээр байдаг.

Асуудлыг өргөн хүрээнд харахгүй “би, чи”-дээ тулаад байх юм бол улс орны хөгжил гэж амаа цангатал ярьдаг, ажил хэрэг болдоггүй тэр байдал үргэлжилсээр л байх болно. Засагтай, түүнийг толгойлж байгаа Ерөнхий сайдтай хариуцлага тооцох, алдааг нь шүүмжлэх амархан. Гагцхүү хийх бололцоо, цаг олгоогүй байж ээрээд хашгираад байх нь хэр зохистой юм болд доо. Гэхдээ энэ бол тухайн улстөрийн намын, улстөрчдийн л эрхийн асуудал шүү дээ. УИХ эцсийн шийдийг гаргах болно.

-Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН, МАХН нэгдэх тухайд ямар байр суурьтай байгаа вэ. Танай МҮАН-ыг МАХН-ын хамт МАН-тай эвсэж болзошгүй гэж яриа байна?

-Энэ асуудлаар би хэвлэлийнхэн та нартай л адил мэдээлэлтэй байна. “Шударга ёс” эвслийн хүрээнд МАХН салаад МАН-тай нийлнэ энэ тэр гэж албан ёсоор ямар ч яриа өнөөдрийг хүртэл гараагүй байгаа гэдгийг албан ёсоор хэлчихье. Манай намын тухайд МАХН-ын гаргах шийдвэрийг хүлээж байна. Эвслийн Засгийн газар байгуулахад хийсэн гэрээ гэж нэг том юм бий. Гэрээг дагаж мөрдөх гэж л хийдэг болохоос завхруулаад хаях гэж хийдэггүй байх. Цаг хугацаа энэ бүхэнд хариулт өгөх биз ээ.МАХН, МАН-ын ахмадуудын тухайд угшил нэг намууд нэгдэх нь зүйтэй гэсэн санал гаргаад байгаа ч өнөөгийн удирдлагууд нь нэгдсэн байр сууринд яг таг хүрчихээгүй юм байна л гэж харж байгаа. Хэн нь хэнтэйгээ нийлж юугаа хийх нь тухайн хүн, тухайн улстөрийн намын асуудал. Гагцхүү энд улс төрийн соёл, ёс зүй гэж нэг юм байдгийг мартаж болохгүй.

-Хэрэв МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтарвал ялалт байгуулах боломжтой юу?


-Үүнийг ёстой цэвэр ард түмэн мэдэх хэрэг. Одоогоор нэр дэвшигчид нь тодроогүй, эвсэх эсэхээ ч шийдээгүй байгаа болохоор юу хэлэхэв дээ.

-Улс төрийн энэ маргаантай, хэт улстөржсөн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалт буурч байна гэж зарим нэгэн үзэж байна. Үүнтэй санал нийлж байгаа юу?

-Гадны хөрөнгө оруулалт буурч байгаа нь бол үнэн. Гэхдээ гадны хөрөнгө оруулалт буурна гээд Монгол улсын язгуур эрх ашиг, ирээдүйгээ хөсөр хаяж болохгүй. Өөрөөр хэлбэл “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр” гэсэн зарчмыг барих ёстой. Парламентад олон намын төлөөлөл орсон ийм алтан сонголтын үед үндэсний хэмжээний том асуудлуудаа нэг мөр цэгцлээд авах нь улс орны ирээдүйд ашигтай.

-Ер нь гадны хөрөнгө оруулалт манай улсад амин чухал хэрэгтэй биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ популист амлалтаар түрий барин гадныхны эрхшээлд улс орноо өгчихөж болохгүй гэдгийг л хүн бүхэн ухаарах цаг болсон. Үүнийг ч ухааруулах гэж өнгөрсөн дөрвөн жил амлалт нэхэж тэмцсэн. Ийм байдлаар амь аргацаагаад, газар шороогоо барьцаанд тавиад туугаад байж болохгүй. Монгол Улсыг тэжээж бай­гаа Эрдэнэт л гэхэд 170 сая ам.дол­ларын өртэй гээд гарчихаар гадны хөрөнгө оруулалтын байдал ямархуу түвшинд явагдсаар ирсэн нь харагдаж байгаа биз ээ.

-Гадны хөрөнгө оруулалт буурсан шалтгаан нь Оюу толгой, Таван толгойн гэрээтэй ч холбоотой гэж зарим судлаачид үзэж байгаа?

-Оюу толгойн тухайд би гэрээг эргэж харах, засаж залруулах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Гэрээг байгуулаад манайхан 250 сая ам,доллар аван эргэж төлөхгүй мэт хөөрцөглөж байхаас л би байр сууриа хатуу илэрхийлсээр ирсэн. Тэр үедээ ард иргэддээ 1-1.5 сая төгрөг тараах тухай амлаад л ажил хийж байгаа хүмүүсийг битгий шүүмжил гэцгээж байсан. Гэтэл өнөөдөр бүгд хуудуутай гэрээ болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд эхэл­лээ. Энэ Засгийн газар ч өнөөх хүүтэй зээлээд цацчихсан мөнгөнийх нь өрийг хэрхэх талаар толгойгоо гашилгаж байгаагаа хүлээн зөвшөөрлөө.

Одоо дэлхийд данстай Таван толгойн асуудал зогсчихоод байна. Энэ мэтээр захын гурван стратегийн ордын тухайд л асуудал ийм байхад Монгол Улсад орж ирж байгаа гадны хөрөнгө оруулалт гоё байгаа гэж алгаа таших аргагүй болоод байна. Нөгөө талаасаа энэ төр өнөөдөр газар шороогоо барьцаанд тавиад ард түмэндээ нэг их хайртай хүмүүсийн дүр эсгэж болно. Гагц­хүү хэдхэн жилийн дараагаас энэ ирээдүй, залуу үе бид юугаараа амьдарч, юугаа идэх вэ гээд ам асууна гэдгийг юун түрүүнд бодож, зоригтой өөрчлөлтүүдийг хийж, зөв гольдиролд орох ёстой.

-Улстөрийн намуудын тухай хуулийн ажлын хэсэг бай­гуу­лагдсан гэх боловч хуралдсан эсэх нь тодорхойгүй байгаа. Учир нь юунд байна вэ?

-Энэ парламентын үед хийг­дэх томоохон хуулиудын нэг бол яах аргагүй улстөрийн намуудын тухай болон түүний санхүүжилтийн тухай хуулиуд. Би бүлгийнхээ ажлын хэсэгт орсон байгаа. Эхнээсээ хэлэл­цүүлэг нь явж байна. Одоо энэ том хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг бичих гэж байгаа болохоор нийгэмд төдийлөн тодорхой дүр зураг харагдахгүй байж магад. Монгол Улс парламентын тогтолцоонд шилжээд 20 гаруй жилийг үдээд байгаа ч улстөрийн намуудын талаар нэгдсэн ойлголттой болоогүй л байна. Өнөөдөр нам төвтэй төр ажиллаж байгаа гэдгийг бүгд л мэдэж байгаа. Энэ гаж тогтолцоог цаанаа унагах хүсэлгүй улстөрчид, улстөрийн намууд ч байгаа гэдэг нь нууц биш болсон. Улстөрчид улстөрийн намаас гараагаа эхэлдэг ч нөгөөх цол дагаж бяр гэдэг шиг улс орныг авч явах хариуцлага үүрсэнээ ухаардаг ёс зүй, соёлд суралцах хэрэгтэй байна. Энэ бол улстөрчдөд хамгийн түрүүнд суух ёстой зарчим.

Мөн улстөрийн намын санхүүжилтийн асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх ёстой. Ерөөсөө Монгол төр олигархийн тогтолцоонд ороход энэ санхүүжилтийн асуудал гол түлхэц болж байгаа.

-Энэ хууль батлагдвал ард­чилсан парламентын үйл ажил­лагаа жинхэнэ утгаараа хэрэгжих болов уу?

-Жинхэнэ утгаар нь хэрэг­жүүлэх суурь хуулийг нь чамбай­руулахын төлөө зүтгэнэ. Нарийн чимхлүүр ажиллагаа бүрт сэтгэл зүрхээ шингээнэ гэж бодож байгаа. Иймээс Монголын бүх улстөрийн намууд том, жи­жиг гэж ялгарч давхилгүй энэ хуулийн төслийг бичихэд идэв­хийлэн санаа оноогоо оруулах хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн дунд ч өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай. Ингэж байж л урт удаан, зөв явах хуулийн төсөл гарна. Өнгөрсөн 20 гаруй жилийн түүхэнд энэ хуулийн алдаа оноо юу байв гэдгийг шүүн тунгаах ёстой. Намын нэр, гишүүнчлэлээс эхлүүлээд өнгөрсөн хугацаанд хууль эрхзүйн зохицуулалт муутайгаасаа болж үл ойлголцох байдлууд гарлаа. Энэ бүхнийг нэг горимд оруулж хуульд өөрчлөлт оруулах цаг болжээ гэдгийг прак­тик харуулаад байна шүү дээ.
В.Дондовдорж
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (202.126.89.179)
    ТАНЫГ ТУЙЛШРААГҮЙД БАЯРТАЙ БАЙНА.НАМ ГОЛ НЬ БИШ.ИРЭЭДҮЙГЭЭ ХАРСАН ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ ХИЙХ СЭТГЭЛ Л ХАМГИЙН ЧУХАЛ.МАН НАМ ШИГ ДЭЭШЭЭ ГАРАХ ГЭСНИЙГЭЭ ДООШ НЬ ТАТААД УНАГААДАГ АРЧААГҮЙ НОВШИЙН ЧӨТГӨРИЙН ЗАНГАА ОДОО ХАЯХ ЦАГ НЬ БОЛСОН.
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • ***** (49.0.159.230)
    Яагаад Уянга та 2 амлалтаа нэхэхгүй дуугүй болчихов . Нэхэлдээ
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.70.44.146)
    ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛ ХААНД Ч, ХАРЦАД Ч ТЭГШ ХАРИУЦЛАГА ТООЦОХ НЬ АРДЧИЛЛЫН АМИН СҮНС. ХАРИН АМЛАЛТ НЭХЭГЧ МААНЬ ЯАСАН АМАРХАН АРД ТҮМНЭЭСЭЭ ХОЛДОЖ БАЙНАА.
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (203.194.114.136)
    Хууль зөрчсөн бол огцордог байх нь хамгийн зөв жишиг, хууль зөрчичхөөд огцрох болонгуут элдэв ажил хийх гэж байсан гээд байвал эрхзүйт нийгэм гэх нь утгагүй, тэгвэл хууль батлаад яах вэ дээ, магадгүй тэр хийХ гэж байгаа ажлаас нь хууль зөрчихгүй байх нь илүү алсаараа ач холбогдолтой байхаа
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (108.180.202.14)
    MAN MAXH gants hiideg brend ajil n zasag unagaah, said garanguut n solih shdee. Ichhee baisan malnuud. Buudchih yumsan. Mah 1200-d hurchlee Altanhuyag dundaas n ideed bna geed hoortsoglood erguuteed yawj bgada ene MANgaruud
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • ***** (108.180.202.14)
    zow heljee demjij baina
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 15 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 29 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК